ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штаб өнөөдөр хуралдаж, УОК-ын энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/815 дугаар, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/05 дугаар тушаалын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, 7 заалт бүхий шийдвэр гаргалаа.
Тухайлбал, УОК, НОК, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн хөгжлийн яам болон удирдах дээд байгууллагаас гаргасан Sars-Cov-2 вирусын “Омикрон” хувилбарын эмнэл зүйн шинж тэмдэг, вакцины үр нөлөө, халдвараас урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай мэдээ мэдээллийг нийт ажилтнуудад хүргэж, танилцуулах, олон улс болон орон нутгийн нислэгийг давхцуулахгүй байх төлөвлөлтийг хийж, нислэгийн цагийг боломжит түвшинд зохицуулах, “Чингис хаан” ОУНБ, “Буянт-Ухаа” ОУНБ болон орон нутгийн нисэх буудлуудын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангуулах, “Коронавируст халдварын үед хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх журам”- ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох алба, газар, хэлтсийн албан хаагчдад үүрэг болголоо.