ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабын 2022 оны гуравдугаар хурал өчигдөр болж, Гамшгаас хамгаалах хуулийн зарим заалт, Монгол Улсын Засгийн газрын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 385 дугаар тогтоол болон ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тухайлбал, ажлын байранд олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал семинар зохион байгуулахгүй байх, ажилтнууд зайнаас ажиллах хугацаандаа гэрээс гарч, олон нийтийн газраар явахгүй байхыг нийт ажилтнуудад уриалахыг, мөн ажлын байрны дотоод орчинд нэг дор олон хүн цугларч, нягтаршил үүсгэхгүй байхыг ИНЕГ, түүний харьяа салбар нэгжийн дарга нарт үүрэг болголоо.