Нийтлэгдсэн 2018-05-07

“ТВС-2МС” АГААРЫН ХӨЛГИЙН УГСРАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн зөвлөх Т.Билэгт нарын албаны хүмүүс “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт бүтээж байгаа “ТВС-2МС” агаарын хөлгийн их засварын ажлын явцтай танилцлаа.

ИНЕГ, “МИАТ” төрийн өмчийн хувьцаат компани хамтран АН-2 онгоцыг засварлан ТВС-2МС агаарын хөлөг шинээр угсрах ажлыг “МИАТ” төрийн өмчийн хувьцаат компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёр ТВС-2МС агаарын хөлгийг угсраад байгаа юм. Энэхүү агаарын хөлгийг хөдөө аж ахуй, газар тариалан, түймрийн үед гал унтраах, хортон шавьжтай тэмцэхэд агаараас хор цацах, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэх, алслагдсан сум орон нутагт зорчих зэрэгт ашиглах боломжтой юм. Инженерүүдийн судалснаар ТВС-2МС онгоцыг манай улсын нөхцөлд хамгийн тохиромжтой гэж үзсэн бөгөөд өмнө нь ашиглаж байсан АН-2 онгоцны суурин дээр босч байгаа тул ажиллах хүч, инженер техникийн ажилчид хүртээмжтэйн дээр иргэний нисэхэд хамгийн элбэг хэрэглэгддэг онгоцны түлшээр ажиллах тул зардал хямд байх боломжтой гэж үзэж байгаа юм.

ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын  газрын дарга Т.Батжаргал “Манай улсад богино агаарын зайн жижиг агаарын хөлгүүд шаардлагатай байгаа. Үндэсний агаарын тээврийн компанийн  энэ чиглэлийн материаллаг бааз нилээд бэхжиж байгаа тул энэхүү жижиг онгоцыг угсарч үйлдвэрлэн хөдөө аж ахуй, байгаль орчноо хамгаалах чиглэлд өргөнөөр ашиглах эдийн засгийн ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

“АН-2” онгоцыг олноор ашиглаж байсан өмнөх нийгмийн үед “АН-2” онгоцны их засварын ажлыг МИАТ компаний инженер техникийн хамт олон гүйцэтгэж байсан туршлагад суурилан хуучин “АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед их засвар хийж АНУ-ын “Honeywell” компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн таван алгат сэнс тавьж шинэчилсэн “ТВС-2МС” агаарын хөлөг бүтэж байгааг МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш мөн танилцууллаа.

26735129_1280143978754262_141308887_o

26736108_1280143962087597_1696055325_o

26772375_1280143968754263_1275259532_o

26781834_1280143948754265_666067017_o

26827729_1280143972087596_1052928399_o

26735164_1280143982087595_1098692950_o

26735555_1280143985420928_1071196525_o

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper