Иргэний нисэхийн салбарын ажилтнуудын эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт болгож бүтээн байгуулсан “Эрүүл мэнд, спортын цогцолбор”-т фитнесийн тоног төхөөрөмж авах “Спортоор эрүүлжье” зорилтот хандивын аянд АБХА-ны хамт олон нэгдэж, 500 мянган төгрөгийн хандивыг “Эрүүл мэнд, спортын цогцолбор”-ын дарга Т.Хуланд гардуулж өглөө.
2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 43 дугаар тогтоолын дагуу төсвийн хөрөнгөөр фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах боломжгүй болсон. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр дотоод нөөц бололцоогоо дайчлан, цар тахлын эсрэг дархлаагаа сайжруулж, бие бялдраа хөгжүүлэх үүднээс хамтдаа зүтгэж, нэг нэгнээ дэмжихийг спортод элэгтэй нийт ажилтан, албан хаагч, хамтран ажиллагч байгууллагууддаа уриалж, “Спортоор эрүүлжье” зорилтот хандивын аяны хайрцгийг алба нэгжүүдээр аялуулж байгаа билээ.