Нийтлэгдсэн 2022-03-09

НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВД ГЭРЭЭТ БАГШААР АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Иргэний нисэхийн салбарын ажилтнуудын анхан, давтан дадлага сургалт, мэргэшүүлэх болон хөгжүүлэх нарийн мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулдаг Нисэхийн сургалтын төв нь дараах чиглэлээр багшлах хүсэлтэй иргэний нисэхийн салбарын мэргэшсэн ажилтнуудыг гэрээт багшаар ажиллахыг урьж байна.

Заах сургалтын төрлүүд:

  • Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ;
  • Холбоо навигаци, ажиглалт;
  • Гэрэл суултын систем;
  • Цахилгаан;
  • Агаарын хөлгийн тухай ерөнхий ойлголт;
  • Нисэхийн мэдээллийн үйлчилгээ;
  • Нислэгийн журам боловсруулалт;
  • Нислэгийн урсгал төлөвлөлт;
  • Нисэхийн цаг уур;
  • Газрын үйлчилгээ;
  • Аэродромын тухай ойлголт;
  • Аэродромын засвар үйлчилгээ;
  • Агаарын хөлөг шувуутай мөргөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх;
  • Нисэхийн аюулгүй байдал;
  • Аюултай бараа (ачаа);
  • Агаарын тээвэр;
  • Агаарын тээврийн бодлого;
  • Хүний хүчин зүйлийн ерөнхий ойлголт;
  • Нисэхийн аюулгүй ажиллагаа;
  • Агаарын хөлгийн гал унтраах арга зүй;
  • Иргэний нисэхийн хууль, дүрэм.

Багшид тавигдах шаардлага

Боловсрол Бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил Заах хичээлийн чиглэлийн мэргэжилтэй байх.
Мэргэшил Заах хичээлийн чиглэлээр мэргэшсэн байх.
Туршлага Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
 

Ур чадвар

Заах арга зүйн ур чадвар эзэмшсэн байх.
Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх.
Ажил хэрэгч, харилцааны соёлтой, ёс зүйтэй, багаар ажиллах, зохион байгуулах чадвартай байх.

 

Бүрдүүлэх материал:

  • Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар;
  • Мэргэжлийн үнэмлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.

Материал хүлээн авах:

Гэрээт багшийн материалыг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын  30-ны өдөр хүртэл Нисэхийн сургалтын төвд хүрэлцэн ирж материалаа  өгөх эсвэл zoljargal.a@mcaa.gov.mn цахим хаягаар PDF файл хэлбэрээр ирүүлнэ үү.

Харилцах утас: 8864-4600

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper