Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас жил бүр уламжлал болгон гаргадаг Нислэгийн гүйцэтгэлийн судалгааны эмхтгэлээр Монгол Улсын агаарын зайн ашиглалт, нислэгийн тоо мэдээ, судалгааг 2019, 2020 онуудтай харьцуулж, бодит тоон мэдээллийг боловсруулан, Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн үйл ажиллагааны дараах дүн шинжилгээг хийж, “Нислэгийн гүйцэтгэлийн судалгааны эмхтгэл 2021” –ийг гаргаад байна.