Нийтлэгдсэн 2022-03-21

B737-300 АГААРЫН ХӨЛГИЙН ДАРГА Т.АУЕЗ ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛ ХҮРТЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд одон, медаль гардууллаа. Тухайлбал, “МИАТ” ТӨХК-ийн Нислэгийн хэлтсийн дарга Таштуаны Ауезийг Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор шагнав.

Тэрбээр Монгол Улсын иргэний нисэхийн салбарт тасралтгүй 36 жил ажиллахдаа 20,8 мянган цагийн нислэгийг амжилттай туулж, шинээр нээгдсэн нислэгүүдийн аюулгүй байдлыг хангахад идэвх санаачилгатай ажиллажээ. 1991 оноос хойш Засгийн газрын экипажийн бүрэлдэхүүнд багтан, гадаад айлчлалын тусгай, онцгой үүргийн нислэгүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, салбарын залуу боловсон хүчнийг сургаж, дадлагажуулахад мэдлэг туршлагаа зориулж ажилласан байна.

Халдварт цар тахлын үед гадаадаас иргэдээ авч ирэх 25, олон улсын карго ачаа тээврийн 45 удаагийн тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэж, Иргэний нисэхийн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн ийн шагнажээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper