Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын удирдлагууд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2030 он хүртэл баримтлах бодлого” –ын талаар хэлэлцэх гэж байна. “Агаарын навигацийн бодлогын хэлэлцүүлэг” гуравдугаар сарын 23-ны өдөр 08.30 – 12.00 цагийн хооронд “Буянт-Ухаа“ Олон улсын нисэх буудалд явагдах юм. Тус хэлэлцүүлгээр мөн Иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон 2022 – 2025 онд хэрэгжүүлэх агаарын навигацийн дунд хугацааны хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ.
Нийтлэгдсэн 2022-03-22