Нийтлэгдсэн 2022-03-25

БНМАУ, ЗХУ-ЫН БААТАР, САНСРЫН НИСГЭГЧ Ж.ГҮРРАГЧАА ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ УУЛЗЛАА

БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа өнөөдөр Нисэхийн түүхийн музейгээр зочилж, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 7-р дунд сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Уулзалтад сургуулиа төгсөөд нисэхийн мэргэжил эзэмшихээр төлөвлөж байгаа сурагчид оролцсон юм. Ж.Гүррагчаа баатарын хувьд Монгол улсаас сансарт ниссэн анхны бөгөөд цор ганц хүнээс гадна нислэгийн инженер мэргэжилтэй. Уулзалтын үеэр тэрбээр ирээдүйн мэргэжлээ төлөвлөсөн хүүхдүүдэд өөрийнхөө хүүхэд насны мөрөөдөл, залуу насны дурсамж, нисэхийн мэргэжлийн сайн сайхан тал, хүндрэл бэрхшээл, амьдралын үнэ цэнэ, хүн байхын утга учир гээд олон талын туршлага, хувь хүний үзэл бодлоо хуваалцлаа. Мөн “Нисэхийн мэргэжил гэдэг бол хамгийн дэврүүн, бас хариуцлагатай мэргэжил” хэмээн тодотгосон юм. Уулзалтын төгсгөлд сурагчид нислэг, нисэх хүчин, агаарын хөлгийн талаар сонирхсон асуултуудаа асууж, хариулт авлаа.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper