Нийтлэгдсэн 2022-03-28

ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн тэмцээн 2022 оны гуравдугаар сарын 26-ны өдөр “Гадаадын иргэн харьяатын газар”-ын спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Нийт эмэгтэй 5, эрэгтэй 9 баг оролцсон энэ удаагийн тэмцээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан, Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга С.Нацагдорж нар хүрэлцэн ирж, зарим албан хаагчид “Монголын хамгаалалтын ажилтны холбоо”-ны дээд шагналыг гардуулсан юм.

Тэмцээний эрэгтэй төрөлд:

1-р байр – АБХА-ны 3-р ээлж

2-р байр – АБХА-ны 2-р ээлж

3-р байр – АБХА-ны 1-р ээлж

Эмэгтэй төрөлд:

1-р байр – АБХА-ны 3-р ээлж

2-р байр – АБХА-ны 2-р ээлж

3-р байр – Захиргааны баг шалгарлаа.

Шилдэг тоглогчоор АБХА-ны Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч, Спортын мастер М.Баясах, Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч, спортын мастер Г.Сайнзаяа, үзэгчдийн дунд явагдсан тэмцээнд Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч Э.Зориг нар тус тус шалгарсан бол нийлбэр дүнгээр АБХА-ны 3-р ээлж тэргүүн байрт шалгарч, “Шилжин явах цом”-ын эзнээр тодорлоо. Шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн энэхүү тэмцээн нь цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper