Нийтлэгдсэн 2022-03-31

ИНЕГ-ЫН ДАРГА С.МӨНХНАСАН БНСУ-ЫН “ASIANA AIRLINES” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БНСУ-ын агаарын тээврийн хоёр дахь том компани болох “Asiana Airlines” компани 2019 онд Монгол дахь салбараа нээж, УБ-Сөүл-УБ чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд Монгол улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хооронд зорчих зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тоо болон чиглэлийг нэмэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. “Asiana Airlines” компани өнөөдрийн байдлаар УБ-Сөүл-УБ чиглэлийн нислэгээ долоо хоногт нэг удаа үйлдэж байна. Тус компанийн төлөөллийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хүлээн авч, уулзлаа.

“Asiana Airlines” компаний Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Ким Тэ Ёб “Бид цар тахлаас хойшхи анхны гадаад уулзалтаа Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт хийж байгаадаа их баяртай байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аль аль улсад нь коронавирусын нөхцөл байдал хүнд байсан ч УБ-Сөүлийн чиглэлийн нислэгээ зогсоохгүй байхыг хичээсэн. Одоогоор долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байгаа бөгөөд цаашид нислэгийн тоо, суудлын тоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Мөн ОХУ болон Украин улсын нөхцөл байдлаас шалтгаалан агаарын замаар хэт их тойрох хүндрэл сүүлийн үед их болсон. Энэ асуудалд ИНЕГ-тай хамтарч ажиллах боломж бий гэж бодож байна. БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос Монгол-Солонгос хоёр улсын хооронд үйлдэгдэх нислэг бол хязгааргүй зах зээл гэж үзэж байгаа. Манай улсын иргэд Монгол улсад аялалаар ирэх хүсэлт их байдаг. Энэ зунаас хоёр улсын харилцан аялал жуулчлалын тоо ч мөн нэмэгдэх төлөвтэй байгаа учир бидний шууд нислэгийн давтамж нэмэгдэх байх” гэсэн юм.

Харин ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Цар тахлын үед зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхий дахинд агаарын тээврийн салбар хүнд байдалд байлаа. Гэхдээ удахгүй сайхан цаг ирнэ гэж итгэж байна. Бид агаарын тээврийн компаниудын мэдээллийг цаг тухайд нь авч, нөхцөл байдалтай уялдуулан дараа дараагийн ажлуудаа төлөвлөж байгаа. “Asiana Airlines” компанийн хувьд зөвхөн УБ-Сөүл чиглэлийн нислэг бус Ази Европыг холбосон бусад төрлийн нислэгүүдээ Монгол улсын газар нутгаар дайран өнгөрүүлэх боломжтой. Хэрэв Монгол улсын агаарын замыг ашиглах тохиолдолд манай зүгээс ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй, агаарын замыг аль болох шулуутгах талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Аялал жуулчлалын тухайд судалгаа хийж, зах зээлээ зөв тодорхойлж, түүндээ суурилсан төлөвлөгөө гаргаснаар нислэг болон суудлын тоог нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй ” гэв.

Ийнхүү энэ удаагийн албан уулзалт дараа дараагийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper