Нийтлэгдсэн 2022-04-07

ИНЕГ АЖИЛТНУУДДАА САНХҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛАА ТАНИЛЦУУЛЛАА

ИНЕГ, ИНҮТ харьяа алба нэгжүүдийнхээ ажилтнуудад өнгөрсөн таван жилийн хугацааны болон өнөөгийн санхүүгийн нөхцөл байдлаа танилцуулж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр 2017 оноос хойшхи жил бүрийн орлого, зарлагыг танилцуулав.

Иргэний нисэхийн салбар өнгөрсөн 2019 онд хамгийн өндөр ашигтай ажилласан бол 2020 оноос хойш дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр дотоод гадаадын нислэгүүд цуцлагдаж, орлого буурсан үзүүлэлттэй байна. Мөн өнгөрөгч хоёрдугаар сараас ОХУ, Украин хоёр улсын хооронд үүссэн нөхцөл байдал, түүнээс хамаарсан олон улсын хориг арга хэмжээнүүдээс шалтгаалан, агаарын навигацийн орлого эрс багасаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол орны дээгүүр нисэн өнгөрөлтийн нислэгийн тоо 85 орчим хувиар буурч, ИНЕГ-ын орлогын 95 хувийг бүрдүүлдэг навигацийн хураамж энэ хэмжээгээр багасаад байна. Тиймээс ИНЕГ-аас өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан, санхүүгийн хэмнэлт хийх, зардалаа багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг ажилтнуудынхаа санал хүсэлтэд тулгуурлан төлөвлөхөөр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Удирдлагуудын зүгээс цалин хасалт, сул зогсолт хийлгүйгээр бусад зардлуудаа танах, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх зэргээр энэ цаг үеийг давахаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

Ажилтнуудын хувьд концессийн гэрээнд өөрчлөлт оруулах, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын талбайн түрээсийг бууруулж, хэрэглэгчдийн тоог нэмэх  зэргээр орлогоо нэмэгдүүлэх санал санаачлагуудыг гаргав. ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд харьяа алба нэгжүүдийн ажилтнуудтай хийх уулзалт маргааш дуусч, энэ хугацаанд ажилтнуудын гаргасан саналыг удирдлагын багаар хэлэлцэн, цаашид ямар байдлаар ажиллах төлөвлөгөөг гаргах юм.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper