“Агаарын хөлгийг тэслэх бодис, тэсэлгээний хэрэгслээр заналхийлэх үйлдлийн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээ /код 6/” сэдэвт онцгой байдлын хэсэгчилсэн дасгал сургуулилт энэ сарын 06-ны өдөр амжилттай боллоо.
Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн 17 дугаар хурлын шийдвэр болон зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ИНЕГ, ТЕГ-ын хамтарсан энэхүү дасгал сургуулилтыг Сүхбаатар аймаг дахь “Баруун-Урт”, Хэнтий аймаг дахь “Өндөрхаан”, Дундговь аймаг дахь “Мандалговь”, Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлуудыг хамруулан, Дорнод аймаг дахь “Чойбалсан” Олон улсын нисэх буудалд зохион байгуулсан юм.
Дасгал сургуулилтад ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан болон ТЕГ, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, Дорнод аймгийн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын төлөөллүүд оролцлоо. Сургуулилтад ирсэн говийн болон зүүн бүсийн төлөөлөл нийт ажилтнуудад Иргэний нисэхийн салбарын цаашдын бодлого, чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, ажлын амжилт хүсэв.