Нийтлэгдсэн 2022-04-13

АНҮГ-ЫН ДАРГА Э.ТӨРБАЯР: “АГААРЫН НАВИГАЦИ-2024” СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ТОМООХОН ШИНЭЧЛЭЛҮҮДИЙГ ЭХЛҮҮЛСЭН

– Сайн байна уу? Ярилцлагаа таны нисэхийн салбарт ажлын гараагаа хэрхэн эхэлсэн талаар эхлэе.

Сайн байна уу? Би 2007 онд ШУТИС-ийг утасгүй холбооны инженер, магистраар сурч төгсөөд ажлын гараагаа ИНЕГ-ын харьяа ТХНҮА-нд кабелийн техникчээр эхлүүлж байлаа. 2009 онд радио холбооны тасагт, 2013 онд ахлах инженерээр, 2016 онд холбооны хэсгийн даргаар 4 жил ажиллаж байгаад 2019 онд ТХНҮА-ны даргаар томилогдсон. Манай алба ИНД-171 дүрмээр гэрчилгээжсэн холбоо, навигаци, ажиглалт, цахилгаан хангалт гэрэл суултын үйлчилгээ үзүүлдэг томоохон бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Агаарын навигацийн үйлчилгээний хувьд томоохон байр суурийг эзэлдэг. 2020 оноос ИНҮТ байгуулагдсантай холбоотойгоор тус төвийн АНҮГ-ын даргаар томилогдоод ажиллаж байна.

– Агаарын навигацийн үйлчилгээний газар нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

– Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас өгсөн зөвлөмж, шаардлага, GANP, ASBU баримт бичгийн дагуу иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний урт, дунд хугацааны төлөвлөлтүүдийг манай газар боловсруулж, хэрэгжилтийг ханган ажилладаг.

– Ямар ямар төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байв?

1996 онд Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар “Агаарын навигацийг хөгжүүлэх үндэсний төсөл” хэмээх томоохон төслийг Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлснээр агаарын навигацийн үйлчилгээний томоохон дэд бүтэц, сансрын холбоонд суурилсан сүлжээг зохион байгуулж, тухайн үеийн дэвшилтэт технологи болох алсын удирдлага бүхий хэт богино долгионы радио станцын нэгдсэн зангилаа төвийг бий болгож чадсан нь агаарын навигацийн үйлчилгээний хувьд бүс нутгийн хэмжээнд дэвшин гарсан үйл явдал байсан гэж дүгнэн хардаг. Дээрх төслийн үр дүнд нислэгийн аюулгүй ажиллагаа, техник технологи сайжирч өнгөрөлтийн нислэг огцом ихэссэн. 2009-2012 оны хооронд нислэгийн хөдөлгөөний удирдлагад ажиглалтын радиолокаторийг нэвтрүүлэх зорилгоор томоохон төсөл хэрэгжүүлсэн. Тус төсөл хэрэгжснээр Монгол Улсын агаарын зайн ачаалал ихтэй замуудыг харж удирдах боломж бий болсон ба энэ нь нислэгийн удирдагчийн ажлын ачааллыг бууруулах, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдлыг бий болгосон. Мөн ажиглалтын радиолокаторийн хамрах хүрээг сайжруулах зорилгоор 2013-2015 оны хооронд 4 ажиглалтын радиолокаторийг нэмж суурилуулснаар дамжин өнгөрөлтийн 70 гаруй хувийг харж удирддаг болсон нь техник технологийн том шинэчлэлт байлаа.

– Монгол улсын агаарын зайд бүрэн дүүрэн ажиглалт хийж чадаж байгаа гэсэн үг үү?

– Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлэн тавьсан томоохон төсөл хөтөлбөрийн нэг болох автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон зорилтыг 2014 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргаж олон жилийн судалгаа, туршилт, сайжруулалтыг хийж гүйцэтгэсэн. Өнөөгийн байдлаар нийт Монгол Улсын хэмжээнд нийт 15 иж бүрдэл ADS-B станцыг суурилуулан Монгол улсын дээд агаарын зайн 95 хувийг ажиглалтад хамруулаад байна. Дээрх төслийг хэрэгжүүлэх нөр их хөдөлмөрийн үр дүнд автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг Монгол Улсад дээд агаарын зайд 2021 оны 11 сарын 4-ний өдрөөс албан ёсоор ашиглаж эхлээд байна.

– Техник технологийн хүчин чадал хэр түвшинд байдаг юм бол?

– 2017 онд боловсруулан батлагдсан “Агаарын навигаци-2024” стратеги төлөвлөгөөний хүрээнд техник технологийн томоохон шинэчлэлүүдийг эхлүүлсэн. Энэ төлөвлөлтийн хүрээнд дэлхий нийтээр IP технологид шилжиж байгаатай холбоотой Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийг цогцоор нь IP технологи руу шилжүүлэх зорилтыг тавьсан. Тиймээс 2023 он гэхэд агаарын навигацийн салбар 100% IP технологид шилжсэн байгууллага болно. Энэ төсөл нь агаарын навигацийн түүхэнд 2 дахь удаагийн технологийн өөрчлөлт, шинэчлэлт болж байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2021-2023 оны хооронд хийгдэх технологийн шинэчлэл нь 1996 онд хэрэгжүүлсэн “Агаарын навигацийг хөгжүүлэх үндэсний төсөл”-ийн хэмжээний 2 дахь томоохон ажил юм. Эдгээр технологийн шинэчлэл, төслийн хүрээнд 2021 онд IP технологид суурилсан сансрын холбооны системийг 24 байрлалд суурилуулаад байна.

– Гадаад хамтын ажиллагааны хүрээнд бас олон ажил зохион байгуулж байгаа гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлбэл?

– Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 2 жилд хөрш улс орнуудтайгаа БНХТ хоорондын гэрээ дүгнэх ажлыг цахимаар хийж уулзалтуудыг зохион байгуулан нягт хамтран ажиллаа. БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооны удирдлагуудтай хамтарсан цар тахлын үеийн үйл ажиллагааны туршлага солилцох уулзалт хуралдааныг тухай бүр хамтран зохион байгуулж, Ухань хотын нислэгийн удирдлагын төвийн дарга нар болон нислэгийн удирдагч нартай уулзалт хийж туршлага солилцон үйл ажиллагаанд оновчтой арга аргачлалыг туршлага болгон хэрэгжүүлсэн.

– Навигацийн үйлчилгээний боловсон хүчний тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

– Агаарын навигацийн үйлчилгээний хувьд нарийн мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин хамгийн чухалд тавигддаг. Энэ ч утгаараа АНҮГ-ын 2030 он хүртэлх боловсон хүчний судалгааг хийж судалгаанд суурилсан төлөвлөлтийг боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

– АНҮГ-ын цаашид хийхээр төлөвлөж буй томоохон ажлуудыг бидэнд танилцуулаач?

– Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд бол маш их байна. Тухайлбал:

  • Бүс нутгийн бие даасан VPN сүлжээг 2 хөрштэйгээ холбогдоно.
  • 21 станцыг шилэн кабелиар оруулж, үндсэн 2 магистралаа шинэчилж дууссаны араас 6 сард VCS-ийг суурилуулна.
  • MHS системийг 21 газар төв системтэйгээ бүрэн шинэчилнэ.
  • ARGAG станц буюу агаар газрын радио холбооны станцуудыг IP технологид суурилсан 11 станцыг энэ зун солино.
  • Говь-Алтайн цээлд БНХАУ-тай агаарын шинэ хаалга нээнэ.
  • Аэродромын нислэгийн хөдөлгөөний дадлагажуурын системийг энэ жил ашиглалтад оруулна.
  • Нислэгийн мэдээлэл үйлчилгээний албан дээр ашиглагддаг автомат системийг 100% шинэчилнэ.
  • Нислэгийн урсгал төлөвлөлтийн албан дээр ашиглагддаг нислэгийн төлөвлөлтийг урьдчилж хийдэг автомат системийг энэ жил худалдаж авч, ашиглалтад оруулна.
  • 2011 оноос эхлэн цамхгийн 2 давхарт байрладаг нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвийн талбай, барилга нь Агаарын зайн сектор зохион байгуулалтыг нэмнэ.
  • 2023 оноос шинэ бүсийн удирдлагын төвөө ашиглалтад оруулна.
  • 2025 оноос IP технологи дээр суурилсан цоо шинэ системүүдтэй, шинэ сектор зохион байгуулалттай, шинэ агаарын зайтай төв ашиглалтад оруулахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна.

– За танд болон танай хамт олонд амжилт хүсье

– За баярлалаа

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper