Нийтлэгдсэн 2022-04-16

“НЭГ АЖИЛТАН – НЭГ МОД” АЯНЫ ХҮРЭЭНД НОГООН БАЙГУУЛАМЖИЙН СУРГАЛТ БОЛЛОО

ИНҮТ-ийн Олон нийттэй харилцах хэсгээс зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Энэ удаад “Бүх нийтээр мод тарих өдөр”- ийг угтан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын хамт олон ИНЕГ, ИНҮТ болон харьяа алба нэгжүүдийн ажилтнуудад мод, сөөг хэрхэн тарьж ургуулах, арчилж тордох талаар “Ногоон байгууламжийн сургалт”-ыг явууллаа.

Сургалт ногоон байгууламжийн ач холбогдол, мод тарих арга технологи, дараалал, арчилгааны аргачлал, мод тарих газрыг хэрхэн зөв төлөвлөх, ногоон байгууламжийн багаж хэрэгсэл зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдаж, мод тарих цэг хатгахаас эхлээд суулгацны нүх ухах, хөрс бэлтгэх, суулгац тарих, хэрхэн арчлах, услах, үр тариа, бордоо, огтлолт гээд шат дараалал бүрээр нь зааварчилгаа мэдээлэл өгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариуллаа.

Аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд өөрсдийн ажиллаж, амьдарч байгаа орчиндоо мод тарьж, ногоон байгууламжууд бий болсноор Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангахад  чухал ач холбогдолтой. Тиймээс ИНЕГ, ИНҮТ энэ жилийн мод тарих хөдөлгөөнөө “Нэг ажилтан-Нэг мод” уриатайгаар өрнүүлж, байгууллагынхаа ажилтан бүрийн оролцоог хангахыг зорьж байгаа юм.

ИНЕГ, ИНҮТ-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн. Үүний хүрээнд “Буянт-Ухаа” ОУНБ-ын өмнөх талбайд “Буянт-Ухаа төгөл” байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар сургалтын үеэр “Буянт-Ухаа- ОУНБ-ын дэд дарга Б.Ганбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийт 5800 м2 талбайд мод, усан оргилуур, амрах саравч, сандал, явган зам бүхий төгөл байгуулна. Урьдчилсан байдлаар нийт 7760 шар хуайс тарихаар төлөвлөж байна. “Буянт-Ухаа төгөл” байгуулах ажил тун удахгүй үр дүнгээ харуулж, нисэх буудлынхаа өмнөх талбайд бид ажилтнуудынхаа байгуулсан ногоон байгууламжтай болно” гэсэн юм.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дэд дарга Б.Сайнжаргал “Сүүлийн жилүүдэд хүмүүс мод тарих талаар судалгаа, мэдээлэл ихэд сонирхох болсон. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ мод тарих гэдэг бол зөвхөн 1%, харин арчилгаа тордолгоонд 99% нь байдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс бид модыг хэрхэн зөв тарьж, зөв арчлах талаар сургалтаа аль болох олон хүнд хүргэхийг хичээдэг. Бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Бидний тарих тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ” гэсэн уриатайгаар оролцож байгаа. Танай хамт олон ч “Нэг ажилтан-Нэг мод” уриатайгаар ногоон байгууламж, төгөл бий болгох гэж байгаад баяртай байна” гэв.

Сургалтын дараа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын мэргэжилтнүүд болон ИНЕГ, ИНҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд “Буянт-Ухаа төгөл” байгуулахаар сонгосон газар болон ИНЕГ-ын мод тарих газруудтай явж танилцан, ямар мод таривал тохиромжтой талаар зөвлөгөөг өглөө.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper