Нийтлэгдсэн 2022-04-18

“АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-2022”-Т  ИНЕГ, ТҮҮНИЙ ХАРЬЯА АЛБА САЛБАРУУД ОРОЛЦЛОО

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2022” дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болж өндөрлөлөө. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа алба салбарууд “МИАТ” ТӨХК-тай хамтран амжилттай оролцлоо.

Энэхүү нээлттэй өдөрлөгийг төгсөгч оюутнуудыг ажилд зуучлах болон зуны амралтаараа ажиллах сонирхолтой суралцагч оюутнуудыг дадлага хийх, ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор зохион байгуулдаг юм.

Өдөрлөгийн үеэр ИНЕГ, түүний харьяа алба салбаруудын үйл ажиллагааны танилцуулга, нисэхийн салбарт ажиллах хүсэл, сонирхолтой оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан нисэхийн чиглэлийн ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээлэл, ажлын байранд тавигддаг шаардлага гээд олон талын мэдээ, мэдээллийг хүргэлээ.

Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн ажил олгогчид, төрийн байгуулагуудын төлөөлөлтэй уулзаж, оюутан болон төгсөгчдийн мэдлэг, чадвар, хандлага, цаашид тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэгт санал солилцов. Тус сургуулийн удирдлагуудын зүгээс хэлэлцүүлгийн үеээр Иргэний нисэхийн ерөнхий газрыг онцолж, өдөрлөгт хүрэлцэн ирж, үйл ажиллагаагаа танилцуулж, олон талын мэдээ, мэдээллийг нэг дор хүргэсэнд талархал илэрхийллээ.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper