Нийтлэгдсэн 2022-04-18

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ НЭРЭМЖИТ ФУТЗАЛНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аюулгүй байдал, хамгаалалтын албаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан футзалны тэмцээн 2022.04.17-ны өдөр Ханхиллс хотхоны спорт цогцолборт амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд арван багийн 120 гаруй ажилтнууд оролцож, “МИАТ” ТӨХК-ийн баг тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цом алтан медалийн эздээр тодорлоо. Дэд байранд НХҮА мөнгөн медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл, гуравдугаар байранд “НУБИЭ” ХХК шалгарч хүрэл медаль, мөнгөн шагнал хүртэв. Шилдэг довтлогчоор МИАТ ТӨХК-ийн ажилтан А.Цэрэнбямба, Шилдэг хаалгачаар АБХА-ны 1-р багийн хаалгач Р.Болорхүү, Шилдэг хамгаалагчаар НХҮА-ны ажилтан У.Баярнэмэх нар шалгарч өргөмжлөл дурсгалын зүйлсээр шагнууллаа.

Тэмцээнд амжилттай оролцсон бүх ажилтнууддаа ажлын амжилт хүсье!

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБА

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper