Нийтлэгдсэн 2022-04-21

“АГААРЫН ХӨЛГИЙГ БУЛААН ЭЗЛЭХ ҮЙЛДЛИЙН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” ТӨВИЙН БҮСИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЛОО

Код-8 буюу “Агаарын хөлгийг булаан эзлэх үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт төвийн бүсийн нисэх буудлуудын ширээний дасгал сургуулилт өнөөдөр Өвөрхангай аймагт боллоо.

Иргэний нисэхийн Аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 17 дугаар хурлын шийдвэр болон зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ИНЕГ, ТЕГ-ын хамтарсан энэ удаагийн сургуулилтыг “Арвайхээр” нисэх буудал, “Мөрөн” нисэх буудал, “Булган” нисэх буудал, “Баянхонгор” нисэх буудал, “Тосонцэнгэл” нисэх буудлыг хамруулан, Өвөрхангай аймаг дахь “Арвайхээр” нисэх буудалд зохион байгуулав.

Сургуулилтын эхэнд “30 минутын дараа нисэх буудалд газардах гэж буй агаарын хөлгийг зэвсэгт этгээдүүд булаан эзэлсэн” тухай цагийн байдал зарлаж, ийм онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд ямар хариу арга хэмжээ авч, хэрхэн ажиллах талаар Өвөрхангай аймаг дахь “Арвайхээр” нисэх буудлын Аюулгүй байдлын хороо болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид сургуулилт хийлээ.

ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл дасгал сургуулилтын төгсгөлд “Энэ удаагийн дасгал сургуулилт ач холбогдол, үр дүн сайтай боллоо. ИНЕГ-ын зүгээс ийм сургуулилтыг аль болох олон хүнд хүргэж, нисэх буудлуудын хамтын ажиллагааг уялдуулах, ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор  цаашид тогтмол явуулж байхаар төлөвлөж байна” гэлээ.

Дасгал сургуулилтад ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл болон ИНҮТ, ТЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, төвийн бүсийн нисэх буудлуудын дарга, ажилтнууд оролцлоо.

Дараагийн иж бүрэн дасгал сургуулилт ирэх долоо хоногт баруун бүсийн нисэх буудлуудыг хамруулан, Говь-Алтай аймагт болох юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper