Нийтлэгдсэн 2022-04-22

ТӨВИЙН БҮСИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛЛАА

ИНЕГ болон ТЕГ-аас хамтран зохион байгуулж буй /Код-8/ буюу “Агаарын хөлгийг булаан эзлэх үйлдлийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” дасгал сургуулилт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болж байна. Сургуулилтад оролцож буй төвийн бүсийн буюу Өвөрхангай, Булган, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймаг дахь нисэх буудлуудын ажилтнуудад ИНЕГ болон ИНҮТ-өөс сургалт явууллаа. Сургалтыг Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нээж, амжилт хүслээ.

Сургалтын эхэнд ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл Иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2030 хүртэл баримтлах бодлого, салбарын хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд, хуулийн шинэчлэлийн үйл явц, нисэх буудлуудын жишиг бүтэц, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны ИНЕГ-ын хүний нөөц, зохион байгуулах сургалт, технологи үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэргийг танилцуулсан юм.

Мөн ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын менежер Р.Амарбаясгалан ИНҮТ-ийн бүтэц зохион байгуулалт болоод үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ерөнхий танилцуулгыг хийлээ. ИНҮТ-ийн Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны Төлөвлөлт, гүйцэтгэлийн албаны инженер Г.Наранчимэг Захиргаа, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл мэдээлэл өглөө. Тэрбээр, 2017-2021 онд төвийн бүсийн таван аймгийн нисэх буудлуудын хөрөнгө оруулалт болон хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулахаас гадна 2022 онд төсөвлөгдсөн хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал боловсруулах тухай заавар мэдээллийг хүргэв.

Харин ИНҮТ-ийн Санхүү, эдийн засгийн, төлөвлөлтийн газрын менежер Х.Болор-Эрдэнэ ИНЕГ-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, төсөл, төсвийн шатлал, төсвийн зарчим, төсвийн төлөвлөлтийн аргууд, төсвийн дагалдах баримт бичиг, төсөв боловсруулах болон батлах, цаашид анхаарах асуудал зэрэг үндсэн агуулга бүхий мэдээллийг хүргэлээ.

Сургалтын төгсгөлд төвийн бүсийн нисэх буудлуудын ажилтнууд өмч хамгаалал болон нисэхийн бус орлого, төсөв санхүүтэй холбоотой асуудлуудаар сонирхсон асуултаа асууж, хариулт авав.

 

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper