Нийтлэгдсэн 2018-06-19

АЭРОДРОМЫН ГЭРЧИЛГЭЭ

[vc_row][vc_column][vc_column_text]Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж нь тогтмол агаарын тээврийн нислэгт ашиглагдах иргэний нисэхийн аэродромын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авна гэж заасан байдаг. Иргэний нисэхийн аэродромын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Иргэний нисэхийн тухай хуулийн 13, 19 дүгээр зүйлд Иргэний нисэхийн ерөнхий газар нь Иргэний нисэхийн багц дүрмийн дагуу олгоно гэж заасны дагуу ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа,  гэрчилгээжүүлэлт” дүрмээр энэхүү үйл ажиллагааг зохицуулдаг.

Зам, тээвэр, хөгжлийн Сайдын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тушаалын  07 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрмийн B Бүлэг “Гэрчилгээжүүлэлтийн шаардлага”–д заагдсан шаардлагуудыг бүрэн хангасан хуулийн этгээд Монгол Улсад Аэродромын үйл ажиллагаа эрхлэх албан хүсэлтээ өргөдлийн хамт ИНЕГ-ын даргад гаргана.

  • Өргөдлийг САА24139/01 дугаартай маягтаар ирүүлэх бөгөөд түүнийг дагалдах 24FPP эсхүл 24FPPDEC маягтыг гүйцэд бөглөсөн, маягтад заагдсан баримтуудыг хавсаргасан байна;
  • Өргөдлийн хамт Ерөнхий заавар;
  • Эрх бүхий геодезийн ажилтны баталгаажуулсан тухайн аэродром болон байгууламжийн дэвсгэр зураг;
  • Тухайн газрын аэродромын зорилгоор ашиглах хууль ёсны эрхтэй болохыг нотлох баримт;
  • Зохих төлбөрийн баримтыг албан бичгээр ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

Хүсэлтийг гэрчилгээ шаардлагатай хугацаанаас 90-ээс доошгүй хоногийн өмнө ИНЕГ-ын даргад хүргүүлнэ. Аэродромыг гэрчилгээжүүлэхэд тавигдах шаардлагуудын талаарх мэдээллийг  ИНД-139 дүрмээс авч, холбогдох бэлтгэлийг хангасны дараа өргөдлийг гаргана уу.

Аэродромын гэрчилгээжүүлэлттэй холбогдолтой бусад баримт бичгүүд:

  • ИНД-157“Аэродром байгуулах, өөрчлөх, нээх ба хаах”,
  • AC139-2 Aerodrome certification exposition
  • AC139-3 Aerodrome inspection programme and condition reporting
  • AC139-4 Aerodrome Rescue and Firefighting
  • AC139-5 Operational safety during works on aerodromes
  • AC139-7 Aerodrome Standards and Requirements:
  • Aeroplanes at or below 5700 MCTOW – Non Air Transport Operations
  • AC139-9 Notification of aerodrome data and information
  • AC139-10 Control of obstacles
  • AC139-11 Use of day – VFR aerodromes
  • AC139-12 Aerodromes – Certification, Operation and Use – UNICOM and AWIB Services
  • AC139-13 Aerodrome maintenance: Runway surface friction characteristics and friction testing
  • AC139-14 Aerodrome Certification – Aerodrome Emergency Plan
  • AC139-15 Aeronautical Studies for Aerodrome Operators
  • Хэлипорт MNS 6784-2019
  • ЗТХСайдын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дугаар тушаалаар батлагдсан “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт техникийн баримт бичиг”

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны

Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтэс

                                                                                                                                                

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]

Гэрчилгээний дугаар Аэродромын нэр Аэродром байрлаж буй аймаг, сумын нэр Аэродромын гэрчилгээ эзэмшигч Аэрдромын байршил илгээгч 4 үсгийн Код Аэродромын хяналтын код Гэрчилгээний хүчинтэй хугацаа
1. 13 Чингис хаан ОУНБ Төв аймгийн Сэргэлэн сум “НьюУлаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК ZMCK 4E 2025.09.30
2. 06  Гурвансайхан Өмнөговь аймаг, Даланзадгад сум “Гурвансайхан” НБ ZMDZ 2024.11.01
3.

07

 

Дэглий цагаан Увс аймаг, Түргэн сум “Дэглий цагаан” НБ ZMUG 2024.11.01
4. 03 Ханбумбат Өмнөговь аймаг, Ханбогд сум “Эй Си Эйч Сервисес”ХХК ZNKB 2024.04.30
5. 05 Мөрөн Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Мөрөн” НБ ZMMN 2025.11.30
6. 17 Өлгий Баян-Өлгий аймгийн Өлгий сум “Өлгий” НБ ZMUL 2028.04.30
7. 21 Алтай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум “Алтай” НБ ZMAT 2028.04.01
8. 19 Ховд Ховд аймгийн Жаргалант сум “Ховд” НБ ZMKD 2028.05.30
9. 24 Отгон тэнгэр Завхан аймгийн Алдархаан сум “Отгон тэнгэр” НБ ZMDN 2028.08.31
10. 04 Чойбалсан Дорнод аймгийн, Хэрлэн сум “Чойбалсан” НБ ZMCD 2024.07.15
11. 15 Баянхонгор Баянхонгор аймгийн Баянхонгор сум “Баянхонгор” НБ ZMBH 2024.07.31
12. 20 “Буянт-Ухаа” нисэх буудал УБ хот,  Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа “Иргэний нисэхийн үндэсний төв”  Төрийн өмчит ААТҮГ “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал ZMUB 4D 2024.03.31

 

ИНД 139-ийн дагуу Монгол Улсын хэмжээнд

Хязгаарлагдмал гэрчилгээ олгогдсон нисэх буудлууд

 

Гэрчилгээний дугаар Аэродромын нэр Аэродром байрлаж буй аймаг, сумын нэр Аэродромын гэрчилгээ эзэмшигч Аэрдромын байршил илгээгч 4 үсгийн Код Аэродромын хяналтын код Гэрчилгээний хүчинтэй хугацаа
1. 02 “Арвайхээр” нисэх буудал Өвөрхангай аймаг, Арвайхээр сум Арвайхээр нисэх буудал ZMAH 3C 2028.06.30
2. 03 “Тосонцэнгэл” нисэх буудал Завхан аймаг, Тосонцэнгэл сум “Тосонцэнгэл” нисэх буудал ZBTL 2028.06.30
3. 06 “Баруун-Урт” нисэх буудал Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум “Баруун-Урт” нисэх буудал ZMBU 3C 2025.06.30

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper