Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болсон төвийн бүсийн нисэх буудлуудын “Код-8” дасгал сургуулилтын хүрээнд зохион байгуулсан спортын тэмцээний шилдгүүд шалгарлаа. Гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр явагдсан тэмцээний нээлтэд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан оролцож, баг тамирчдад амжилт хүсээд, Өвөрхангай аймаг дахь “Арвайхээр” нисэх буудлын хамт олонд ИНЕГ-ын тугийг гардуулан өгөв.
Гар бөмбөгийн тэмцээнд “Баянхонгор” нисэх буудлын баг тамирчид аваргалж, алтан медаль, “Арвайхээр” нисэх буудлын баг мөнгөн медаль, “Мөрөн” нисэх буудлын баг хүрэл медаль хүртлээ.
Сагсан бөмбөгийн тэмцээний алтан медалийн эздээр ”Тосонцэнгэл” нисэх буудлын баг, мөнгөн медалийн эздээр “Баянхонгор” нисэх буудлын баг, хүрэл медалийн эздээр “Мөрөн” нисэх буудлын баг тамирчид тодров.
Харин ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд “Баянхонгор” нисэх буудлын Нислэгийн удирдагч Б.Энхболд алтан медаль, “Мөрөн” нисэх буудлын Нислэгийн удирдагч н.Ганбаяр мөнгөн медаль, “Булган” нисэх буудлын Онгоцны техникч Ц.Энхцогт хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд ИНҮТ-ийн НБҮГ-ын НББХТХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Мөнхцэцэг алтан медаль, “Тосонцэнгэл” нисэх буудлын Цаг уурын техникч Л.Бямбажаргал мөнгөн медаль, “Арвайхээр” нисэх буудлын НМА Б.Отгонсүрэн хүрэл медаль тус тус хүртлээ.
Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд “Арвайхээр” нисэх буудлын Холбооны техникч Ц.Мэндбаяр алтан медаль, “Булган” нисэх буудлын Холбооны инженер Б.Дашдэмбэрэл мөнгөн медаль, “Тосонцэнгэл” нисэх буудлын дарга П.Энхболд хүрэл медаль хүртсэн бол, эмэгтэйчүүдийн шатрын тэмцээнд ИНҮТ-ийн НБҮГ-ын НББХТХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Мөнхцэцэг алтан медаль, “Баянхонгор” нисэх буудлын нягтлан бодогч Д.Одончимэг мөнгөн медаль, “Тосонцэнгэл” нисэх буудлын НМА Б.Энхгэрэл хүрэл медалийн эзэн боллоо.
Ийнхүү “Баянхонгор” нисэх буудлын тамирчид багийн нийт амжилтаараа энэ жилийн тэмцээний “Шилжин явах цом”- ын эздээр шалгарлаа. Тэмцээнд оролцсон төвийн бүсийн нисэх буудлуудын нийт баг тамирчиддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.