Нийтлэгдсэн 2022-04-26

БАРУУН БҮСИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН ИЖ БҮРЭН ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЛОО

ИНЕГ болон ТЕГ-ын хамтарсан “Код-7” буюу “Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл” сэдэвт баруун бүсийн нисэх буудлуудын дасгал сургуулилт Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудалд болж байна. Иргэний нисэхийн үйл ажиллагаанд гарч болзошгүй хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгахад чиглэсэн Иргэний нисэхийн байгууллага болон тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Цар тахлын нөлөөгөөр хоёр жил завсардсан тус сургалтыг ИНЕГ-ын санаачилгаар ТЕГ-тай хамтран энэ жил зүүн болон говийн бүс, төвийн бүс, баруун бүс гэсэн гурван бүсээр хуваан явуулж байна. Энэ удаагийн сургуулилтад баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймаг дахь нисэх буудлуудын ажилтнууд болон тусгай чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид оролцож байна.

“Код-7” дасгал сургуулилт нисэх буудалд байршуулсан тэсрэх бодисыг аюулгүй болгож, дотор байсан иргэдийг нүүлгэн шилжүүлж, заналхийлсэн этгээдийг баривчлах зохиомжоор явагдлаа. Сургуулилтын төгсгөлд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэ удаагийн сургуулилт өндөр зохион байгуулалттай, маш сайн гүйцэтгэлтэй боллоо. Хэдийгээр өнөөдрийн сургуулилт цаг агаарын таагүй нөхцөлд болж байгаа ч, оролцсон тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнууд гарч болзошгүй хууль бус үйлдэл, заналхийллээс энгийн иргэдээ авран хамгаалахын тулд маш нягт нямбай, уялдаа холбоотой ажиллаж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил төрж байна. Зохион байгуулсан болон оролцсон байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв. Мөн “Алтай” нисэх буудлын дарга Д.Батбаяр оролцогчдод батламж гардуулаа. Сургалтын үйл ажиллагаа ИНҮТ-ийн сургалт мэдээллээр үргэлжилнэ.

Сургуулилтад ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, ТЕГ-ын орон нутгийн газрын орлогч дарга, хошууч М.Ганбаяр, ТЕГ-ын Нийслэл дэх газрын орлогч дарга, хошууч Б.Анхбаяр, Сөрөх тусгай ажиллагааны хэлтсийн, тасгийн дарга, дэд хурандаа Н.Тамир, Иргэний нисэхийн үндэсний төвийн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Э.Нарантунгалаг, Тагнуулын хэлтсийн дарга, хошууч О.Лхагвасүрэн, Говь-Алтай аймгийн прокурорын газрын дарга Б.Билэгсайхан, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Эрдэнэ-Очир, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Л.Баянбаатар, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн газрын орлогч дарга Сэлэнгэ, Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” нисэх буудлын дарга К.Ержан, Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудлын дарга Л.Энхтуяа, Ховд аймаг дахь “Ховд” нисэх буудлын дарга Б.Болорцэцэг, Завхан аймаг дахь “Отгонтэнгэр” нисэх буудлын дарга Д.Алтан-Уул, Баянхонгор аймаг дахь “Баянхонгор” нисэх буудлын дарга Д.Мөнхжаргал болон тус байгууллагуудын ажилтан албан хаагчид оролцож байна.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper