[vc_row 0=””][vc_column 0=””][vc_column_text 0=””]
Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.12 дахь хэсэгт заасны дагуу иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр дор дурдсан үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудын гэрчилгээг Иргэний нисэхийн ерөнхий газраас олгодог. Үүнд:
- ИНД-171– “Агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллага, үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт” дүрмээр Холбоо, Навигаци, Ажиглалтын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ,
- ИНД-172– “Нислэгийн хөдөлгөөний байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмээр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээ,
- ИНД-173– “Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмээр Нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ,
- ИНД-174– “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмээр Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ,
- ИНД-175– “Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмээр Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээ.
Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын гэрчилгээжүүлэлттэй холбогдолтой баримт бичгүүд:
- “Нисэхийн системүүдэд тавигдах шаардлагууд” Aeronautical System Requirements” /НААХЗА-ны даргын 2010.04.20-ны А/29 дугаар тушаалаар батлагдсан/
- “Шалгалтын нислэгт тавигдах шаардлагууд” /ИНЕГ-ын даргын 2015.10.20-ны А/670 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан. 2017.03.22-ны А/176 дугаар тушаалаар өөрчлөлт орсон./
- Зөвлөмжийн цуврал 171-01 “Агаарын навигаций үйлчилгээний байгууллага, Үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт”
- Зөвлөмжийн цуврал 171-02 “Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо”,
- Зөвлөмжийн цуврал 174-01 “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт”
ИНБД-ийн хүрээнд гэрчилгээжсэн Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row 0=””][vc_column 0=””][vc_column_text 0=””]
№ | Гэрчилгээний төрөл | Гэрчилгээний дугаар | Байгууллагуудын нэрс | ИНБД-ийн хамаарал | Анх олгосон огноо | Сунгасан огноо | Гэрчилгээний хүчинтэй
хугацаа |
1. | Агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллага | № 171-01 | Холбоо навигаци, ажиглалтын алба | ИНД-171 | 2004.06.01 | 2023.02.16 | 2026.03.16 |
2. | Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага | №172-01 | Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба | ИНД-172 | 2004.09.17 | 2021.12.10 | 2024.12.10 |
3. | Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллага | №173-01 | Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн алба | ИНД-173 | 2010.05.25 | 2023.03.23 | 2024.03.22 |
4. | Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллага | №174-01 | ЦУОШГ-ын харьяа Нислэгийн цаг уурын төв | ИНД-174 | 2002.07.10 | 2023.03.03 | 2026.03.05 |
5. | Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага | №175-01 | Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба | ИНД-175 | 2006.06.15 | 2023.05.31 | 2025.04.01 |
ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтэс
[/vc_column_text][/vc_column][/vc_row]