Нийтлэгдсэн 2022-05-03

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Экологийн цагдаагийн албанаас өнөөдөр “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудын дунд явууллаа.

Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт зааснаар хүрээлэн буй орчны эсрэг 9 төрлийн гэмт хэрэг байдаг байна. Эдгээр нь ямар гэмт хэрэг байдаг болон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сүүлийн 2 жилийн гаралт, илрүүлэлт зэргийг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Сүхбаяр танилцууллаа.

Мөн сургалтад оролцсон ажилтнууд хүрээлэн буй орчноо хэрхэн хайрлан хамгаалах талаар багаар дасгал ажиллаж, уриалга, шийдэл гаргав.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper