Нийтлэгдсэн 2022-05-10

УУЛЧИН А.БАТТОГТОХ МАКАЛУ ОРГИЛД АМЖИЛТТАЙ ГАРЧ, ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛЛАА

Дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшнээс дээш 8463 метрийн өндөрт орших Макалу оргилд гарсан анхны Монгол хүн болж, алтан соёмбот далбаагаа мандуулах том зорилго тээн, өнгөрөгч дөрөвдүгээр сард Непал улсыг зорьсон “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аэродромын хэсгийн Механик инженер, уулчин А.Баттогтох Макалу оргилд амжилттай гарч, төрийн далбаагаа мандуулжээ.

Нислэгийн өндөртэй тэнцүү оргилд гарч, зорилгоо биелүүлсэн түүнд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан халуун баяр хүргэлээ.

Дэлхий дээр далайн түвшнээс дээш 8000 метр буюу түүнээс дээш өндөртэй нийт 14 оргил бий. Хамгийн өндөр тэдгээр оргилуудад Монгол хүний мөрийг гаргаж, Монголын далбаагаа мандуулах зорилготой “МОНГОЛ МӨРӨӨДӨЛ 14” төслийн эхний авиралтыг ийнхүү уулчин А.Баттогтох амжилттай хийлээ.

Уулчин А.Баттогтох нь 2003 оноос хойш буюу 19 дэх жилдээ “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд механик инженерээр ажиллаж байна. Уулын спортын төрлүүд болох уулын алхалт, уулын гүйлт, уулын спорт аялалын төрлөөр 10 жил тууштай хичээллэж, сүүлийн 7 жилд өндөр уулын авиралтаар хичээллэж байгаа юм. Энэ хугацаандаа Өмнөд Америк тивийн ноён оргил Андын нурууны ноён оргил Аконкагуа /дтд-5642/ болон эх орныхоо 4000 метрээс дээш өндөртэй оргилуудад ихэнхэд нь авиралт хийжээ. Монгол орны хамгийн өндөр оргил болох Алтай таван богдын Хүйтний оргилд гэхэд 6 удаа авирсан байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper