Нийтлэгдсэн 2022-05-12

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан харьяа газар, нэгжүүдийн ажилтнуудтай уулзалт хийлээ

Өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан ИНЕГ болон ИНҮТ-ийн харьяаны ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар Ерөнхий сайдын өгсөн Төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, Авилгатай тэмцэх тухай хуулийн шинэчлэлийг танилцуулах, Цахим шилжилтийг хурдасгах, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 1111 төвийн үйл ажиллагаа болон иргэдийн өргөдөл гомдлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх зэрэг үүрэг чиглэлүүдийг танилцууллаа.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, эрүүгийн болон авилгатай тэмцэх хуулиудад орсон шинэчилсэн найруулгуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр уулзалтын үеэр “Засгийн газрын зүгээс төрийн үйлчилгээний салбарт хийж хэрэгжүүлэх ажил, хууль дүрмүүдийг салбартаа танилцуулж, ажилтнууд энэ талаар мэдлэг мэдээлэлтэй байх нь хойшид гарч болзошгүй алдаа дутагдалаас сэргийлэх боломжтой гэж үзэж байна. Төрийн үйлчилгээг ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр хүрэх ёстой хүмүүст нь хүргэх нь нь төрийн албан хаагчдын үүрэг. Мөн ажлын байрандаа эдлэх ёстой эрхээ байх ёстой хэр хэмжээнд нь эдэлж, хэрэв хэмжээ хэтрүүлсэн тохиолдолд үүрэх ёстой үүрэг, хариуцлагаа мэддэг байх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бодлогын болон бүтцийн хувьд хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн. ИНЕГ, ИНҮТ-ийн албан тушаалын давхардлыг арилгах зорилготой, аль нэг алба хэлтэсийн мэргэжилтэнд очих бичиг баримтын дамжих шатлалыг багасгах зорилготой ажлуудыг өрнүүллээ. Энэ жил олон улсын нөхцөл байдлаас үүдээд манай салбарт санхүүгийн хүндрэл тулгарч байна. Тэглээ гээд ухрах зам үгүй. Удирдлагын багийн зүгээс бүх төсөв төлөвлөгөөндөө хэмнэлтийг шингээн боловсруулж байгаа. Бид аль болох ажилтнуудынхаа цалин, хөлсрүү гар дүрэхгүй энэ цаг үеийг даван туулах гэж хичээж байна. Тиймээс та бүхэн ажилдаа сэтгэл зүтгэлтэй, удахгүй цаг сайхан ирнэ гэсэн итгэл үнэмшилтэй ажиллаарай хэмээн хүсч байна” гэсэн юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper