Нийтлэгдсэн 2022-05-18

“ИНЕГ-ЫН НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СҮЛЖЭЭНИЙ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс “Кибер аюулгүй байдлын тухай хууль” мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан ИНҮТ-ийн Мэдээллийн технологийн хөгжлийн албанаас “ИНЕГ-ын нийтийн үйлчилгээний сүлжээний орчны мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд болон мэдээллийн технологийн инженерүүд оролцсон юм.

Хэлэлцүүлгээр ТЕГ-ын харьяа Мэдээллийн аюулгүй байдлын газраас Монгол Улсын өнөөгийн түвшин, кибер халдлагууд, тэдгээрээс үүсэх эрсдлүүдийн талаар мэдээлж, цаашид авах зохистой арга хэмжээний талаар зөвлөгөө өглөө. Мөн ИНҮТ-ийн мэдээллийн технологи, хөгжлийн албанаас ИНЕГ-ын нийтийн үйлчилгээний сүлжээний орчны аюулгүй байдлын өнөөгийн бодит нөхцөл байдал, үүссэн эрсдэлүүд, түүний дагуу 2022 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Кибер аюулгүй байдлын тухай хуульд тусгагдсан заалтуудаас танилцууллаа.

Байгууллагын Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь дан ганц мэдээллийн технологийн салбар нэгжийн чиг үүрэг бус нийт ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадвартай хамааралтай байдаг байна. Тиймээс МТХА-наас Кибер аюулгүй байдлын үнэлгээний тайлангын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, эрх зүйн орчин бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журмыг боловсруулж байгаа юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper