Нийтлэгдсэн 2022-05-18

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБА ГЭРЧИЛГЭЭГЭЭ СУНГУУЛЛАА

Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын алба бие даан гэрчилгээжээд 6 сар болж байна. Тус алба 140-21 дугаартай гэрчилгээний хугацаагаа дахин нэг жилээр сунгууллаа.

АБХА нь Нислэгийн аюулгүй байдлыг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагааг 24 цагийн турш ханган ажилдаг онцгой үүрэгтэй алба юм.

Тус алба иргэний нисэхийн тухай  Монгол Улсын хууль, иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, холбогдох дүрэм, стандарт, журам зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд нисэх буудал, агаарын хөлөгт хориотой эд зүйл нэвтрэхээс сэргийлэх, нисэх багийн гишүүд, зорчигч, гар тээш, нисэх буудлын хориотой, хамгаалагдсан бүсэд нэвтрэх хүн, эд зүйлс, ачаа шуудан, тээврийн хэрэгсэлд аюулгүй байдлын үзлэг шалгалт хийдэг билээ.

Цаашид нислэгийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, сайжруулахад анхаарч ажиллаж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper