Нийтлэгдсэн 2022-05-19

““БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР, АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ФОРУМ БОЛНО

““Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулахад аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгчдийн оролцоо” сэдэвт форум маргааш буюу тавдугаар сарын 20-ны баасан гарагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд болно.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалтыг нэмэгдүүлэн, нислэг үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааг дотоодын аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус форумын үеэр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал болон агаарын тээвэрлэгчид хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper