Нийтлэгдсэн 2022-05-20

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН, АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИД ХЭЛЭЛЦЛЭЭ

Энэ жил “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 65 жилийн түүхт ой тохиож байна. Ойн хүрээнд өнөөдөр ““Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулахад аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгчдийн оролцоо” сэдэвт форум тус нисэх буудлын хурлын танхимд боллоо.

2019 оны Засгийн газрын 455-р тогтоолоор “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд ажиллуулахаар тогтоосон. Өнөөдрийн байдлаар тус нисэх буудал нь онцгой, тусгай үүргийн нислэг, ерөнхий зориулалтын нислэг, сургалт, дадлагын нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ /МИАТ/, Гамшгаас хамгаалах, эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа /ОБЕГ/, Улсын нисэхийн үйл ажиллагаа /ЗХЖШ, Зэвсэгт хүчний агаарын цэрэг/, Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэхээс гадна албан газруудад өрөө, талбай түрээслүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.


Нисэх буудлын ашиглалтыг нэмэгдүүлэн нислэг үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааг дотоодын аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус форумд Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, ИНҮТ-ын дарга Н.Батсайхан, ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулах газрын дарга Ч.Одгэрэл болон Ерөнхий зориулалтын нисэхийн холбоо, аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгч компаниудын төлөөллүүд оролцлоо.

Форумд ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого, зохицуулалтын газрын Төсөл, хөтөлбөрийн хэлтсийн дарга Д.Одгэрэл “Сэтгэл татам нисэх буудал” бодлогын хүрээнд хийгдэх ажлууд болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөгжлийн төлөвлөлт буюу таван шатлал бүхий төлөвлөгөөг танилцууллаа.
Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-ын дарга Л.Отгонжаргал “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын өнөөгийн байдал болон цаашдын ашиглалт сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний илтгэлд тус нисэх буудлын үйл ажиллагаа явуулж буй эрх зүйн орчин, дунд хугацааны стратегийн зорилт, цаашдын үйл ажиллагааны төлөвлөлт, хамтын ажиллагаа, олон улсын чиг хандлага, нисэх буудалд нислэгийн эрчимжилтийг нэмэгдүүлэх боломж зэрэг асуудлууд багтсан байна.


Үргэлжлээд Ерөнхий зориулалтын нисэхийн холбоо болон Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс Ерөнхий зориулалтын нисэх, хэрэгцээ, шаардлага сэдвүүдээр илтгэл тавьлаа. Харин ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан Агаарын тээвэр, аеродром, агаарын навигаци, аялал жуулчлалыг зангидан “Цагираг нислэг” цогц аялал хийх зураглалыг танилцуулсан юм.
Мөн форумд оролцогчид хамтын ажиллагааны талаар өөрсдийн санал бодлыг солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд төгсгөлд нь “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал, Агаарын тээвэрлэгчид хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper