Нийтлэгдсэн 2022-05-21

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ГАДНА ТАЛБАЙД НИСЭХ ЗАГВАРЫН ШОУ, ЦИРКИЙН ТОГЛОЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 97 жил, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 65 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд өнөөдөр тус нисэх буудлын гадна талбайд дэлхийн найман рекорд эзэмшигч Zola&Bros циркийн үзүүлэх тоглолт, нисэх загварын спорт тэмцээн болж байна.

Арга хэмжээнд иргэд, хүүхэд багачууд олноор иржээ. Тэд олон төрлийн агаарын хөлөг, нисдэг тэрэгтэй танилцан, зургаа авахуулж, нисэх загварын үзүүлэх тоглолт үзэж сонирхлоо. Zola&Bros циркийн хамт олон дээс, акробат, нугаралт, жонглёр, шидэх банз, агаарын цагираг, агаарын даавуу, илбэ болон галтай үзүүлбэр зэргийг ирсэн хүүхэд багачууд, иргэдэд үзүүлж байна.

Мөн агаарын хөлөг, сөнөөгч онгоц, аэродром, газрын тусгай үйлчилгээний автомашин, тоног төхөөрөмжийн үзүүлэн гарснаас гадна нисэх загварын үзүүлэх тоглолт, радио удирдлагат агаарын тулалдааны чөлөөт, дуураймал загварын тэмцээн, пуужин загварын тэмцээн, бүх төрлийн нисэх загварын үзүүлэх тоглолт болж байгаа юм.

Өнөөдрийн арга хэмжээний эхэнд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Монгол Улсад Нисэх Хүчин үүсч хөгжсөний 97 жил, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын түүхт 65 жилийн ойн баярын мэндийг хүрэлцэн ирсэн иргэд, салбарын ажилтнуудад хүргэлээ.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper