Нийтлэгдсэн 2022-05-24

ЭНЭ ОНД АБХА-НААС ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН АХМАД АЖИЛЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан “Нисэх миний ирээдүй” өдөрлөгийн үеэр АБХА-нд олон жил үр бүтээлтэй ажиллаж, нисэхийн салбарт хувь нэмрээ оруулсан ахмад ажилчид болох  Д.Сүхбат, Д.Чулуунбаатар, Ц.Аврах нарт хүндэтгэл үзүүлж, Халх голын 80 жилийн ойн медаль, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дурсгалын зүйлийг тус албаны дарга М.Гомбожав болон ҮЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.

Тус албанд олон жил, идэр залуу насаа зориулан ажилласан олон ажилчид байгаа бөгөөд энэ онд 6 ахмад ажилтан өндөр насны тэтгэвэртээ гарч, залуу үедээ халаагаа өгөх юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper