Нийтлэгдсэн 2022-05-24

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтан тайлангийн хурлаа хийлээ. Он гарсаар хагас жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа хамт олноороо дүгнэж байна.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга Г.Батбулган “Манай алба шинэ бүтцээрээ өнөөдрийн байдлаар 9 хэсэг, 245 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлж буй “Хил хязгааргүй нисэх” бодлогын хүрээнд ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж байгаа. 2022 оны эхний хагас жилийн ажлын төлөвлөгөө 86 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны хамт олонд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жил, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 65 жилийн ойн баярын мэндийг хүргээд “Та бүхэн бол Иргэний нисэхийн салбарын тархи нь болсон хөх тэнгэрийн эзэд” хэмээн онцоллоо.

Энэ үеэр салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан, хамт олноо манлайлан ажилласан ажилтан, албан хаагчдад шагнал гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Бүсийн удирдлагын үйлчилгээний хэсгийн Ээлжийн ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагч Ц.Батсайханыг шагналаа.

“Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан”-аар Бүсийн ажиглалтын нислэгийн хөдөлгөөний удирдагч Х.Ундрал, ЗТХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Нислэгийн мэдээллийн ажилтан Б.Ганхуяг, Д.Баасансүрэн нарыг, ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр Г.Орхонтунгалаг, Ц.Уянгуа, О.Болортуяа нарыг шагнасан бол ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр Л.Жаргалмаа, Н.Төмөр, Ц.Батсуурь, Ц.Ундрал, А.Дашбаяр, С.Энхсайхан, С.Даваадорж, Н.Сайханбаяр, З.Анх-Эрдэнэ нарыг тус тус шагналаа.

Мөн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны “Баярын бичиг”-ээр Ц.Цолмонгэрэл, М.Тамир, Ч.Болорчимэг, Б.Даваахүү, С.Сансар, Х.Тунгалаг, Э.Тунгалаг, Л.Мянганзул, Д.Бямбадорж, Б.Булгаа нарыг шагнаж урамшуулав.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба бүсийн дадлагажуурын байраа шинэчилсэн байна. Өмнөх байрны талбай жижиг зэргээр ажлын шаардлага хангахгүй байсныг ИНЕГ-аас 289 м2 талбай бүхий байрыг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хоёр давхарт шийдэж өгчээ. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, ЗХНГ-ын дарга Э.Нарантунгалаг болон албаны хамт олон шинэ дадлагажуурын байртай танилцлаа.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper