Нийтлэгдсэн 2022-05-24

ГТҮШХА-НЫ АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны 65 жилийн ойг тохиолдуулан, хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан тус албаны ажилтан, албан хаагчдад шагнал гардууллаа.

ЗТХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Нийтийн тээврийн жолооч Б.Цогтбаярыг шагнаж урамшууллаа. Мөн ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр Д.Сандагдорж, В.Алтансүх нарыг, ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр Л.Наранмягмар, З.Эрдэнэчулуун, Т.Өнөрцэцэг, Д.Пүрэвдорж, Б.Цэцэгсүрэн, Б.Алтангэрэл нарыг тус тус шагналаа.

Энэ үеэр ГТҮШХА-ны дарга Мөнхжаргал “Газрын үйлчилгээ гэдэг бол хүнд хүрч үйлчилдэг. Энэ утгаараа техникийн бэлэн байдал маш сайн байх ёстой. Мөн эрүүл ахуй, цэвэрлэгээ, жолооч нарын харилцаа, хандлага, үйлчилгээ чадварлаг байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Энэ хүрээнд бид 80 гаруй тээврийн хэрэгсэлдээ техникийн үзлэг хийсэн. Түүнчлэн бид Аюулгүй байдал, түргэн шуурхай байдал, тав тух гэсэн гурван зүйлийг эрхэмлэн ажилладаг” гэлээ.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан нар иргэний нисэхийн салбарын гол хөдөлгөх хүч болсон тус албаны хамт олонд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны 65 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper