Тайландын вант Улсад “Изинис эйрвэйс” ХХК-ийн ашиглах MSN 29063 дугаартай боинг 777-300 маягийн агаарын хөлгийг монгол улсад бүртгэх, гэрчилгээжүүлэх зорилготой тус улсын нисэх баг болон инженер техникийн ажилчдыг ИКАО Аннекс 1, ИНД-61 болон ИНД-66 хүрээнд гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгох болон Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг гэрчилгээжүүлэх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэлээ.
Үзлэг шалгалт гүйцэтгэх чиглэл:
ИНД-61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”
- В777-300 маягийн агаарын хөлгийн нисгэгч нарын мэргэжлийн үнэмлэх болон үнэмлэхээр олгогдсон зэрэглэлийн хүчин төгөлдөр байдал /Нийт 17 нисгэгч/
- ИНД-67 дүрмийн дагуу Эрүүл мэндийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдал
- ИНД-61.9.3-д заасан ИКАО-гийн хэлний ур чадварын хүчин төгөлдөр байдал.
- ИНД-61.5.(b)-д заасан шаардлагын хэрэгжилт /Нисгэгчийн үнэмлэх-
Монгол Улсын бүртгэлтэй, Монгол Улсын гадна үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн нисгэгч нь тохирох, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй/ - Нисгэгчийн дадлага, туршлага хадгалалт.
- ИНД-61.9 – (CAAM-FC-36, ATPL Air Law (Aeroplane), 120 minutes) бичгийн шалгалтыг 17 нисгэгч (Агаарын хөлгийн дарга-11, Хамтран нисгэгч-6) ээс авсан ба 4 нисгэгч давтан шалгалтаар тэнцсэн. Нийт 21 шалгалт авсан.
ИНД-66 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэл”
- ИНД-66.53, ИНД-66.101 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгасан.
- ИНД-66.57 Агаарын хөлгийн техник үйлчилгээний дадлага туршлага болон ур чадвар хадгалалт.
- ИНД-66.9(b)-д заасан бичгийн шалгалтыг агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтнууд нь Монгол улс, ИНЕГ-т ирж өгөх төлөвлөсөн байсан.
Тайландын вант Улсын нисэх багийн сургалтын төв “Thai Flight Training – TFT”-д Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг шалган танилцаж мөн Онцгой нөхцөлийн үеийн авран хамгаалах сургалт “Emergency Training”-ын төвтэй танилцаж шаардлагатай баримт бичгийг шалгасан.
Дээрх бичгийн шалгалтанд тэнцсэн Нисгэгчдийн “Изинис эйрвэйс” ХХК-ийн ирүүлсэн бичиг баримт дээр үндэслэн Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгогдоно.
ТАНИЛЦСАН :
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ,
ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА П.ГАНБОЛД
ҮНЭМЛЭХ , ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ЗАЯА
ТАЙЛАН БИЧСЭН:
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Б.ТУЛГА