“Хүннү Эйр” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн А-22/135 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн удирдамжийн хүрээнд ATR72-212A маягийн JU-8802 бүртгэлийн дугаартай 0773 үйлдвэрлэгчийн дугаартай агаарын хөлгийн түрээсийн гэрээ дууссан тул дээрх агаарын хөлгийн эзэмшигч болох “Nordic Aviation Services Pte. Ltd” компанид хүлээлгэн өгч экспортын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, Монгол Улсын бүртгэлээс хасах ажлыг Герман улсын Мюнхенгладбах хотод ИНД-47-ын дагуу дараах байдлаар гүйцэтгэсэн болно.
- ИНД-21 L Бүлэгт заасан шаардлагуудын хүрээнд үзлэг шалгалтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд холбогдох шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Экспортын НТЧ-ын гэрчилгээ олгосон болно. /Холбогдох баримт бичгүүдийг агаарын хөлгийн хувийн хэрэгт хавсаргав/.
- Бүртгэлээс хасаж буй агаарын хөлөг болон хөдөлгүүрээс таних пайз (Name Plate)-ыг хураан авсан бөгөөд улсын бүртгэлийн JU-8802 дугаарыг арилгуулсан болно. /ИНД-47.119/
- Агаарын хөлгийн эзэмшигч нь тухайн агаарын хөлгийг Монгол улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасны дагуу JU-8802 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын бүртгэлээс хассан гэрчилгээ олгосон болно. /Холбогдох баримт бичгүүдийг агаарын хөлгийн хувийн хэрэгт хавсаргав/. ИНД-47.67.а2/
Мөн тус компаниас үйл ажиллагаандаа шинээр авч ашиглах гэж буй #0930 үйлдвэрлэгчийн дугаартай ATR72-212A маягийн агаарын хөлгийг Монгол Улсад бүртгүүлэх хүсэлт ирүүлсний дагуу Серби улсын Белград хотод байрлаж буй ОХУ-ын “Крас Авиа” компаний эзэмшлийн агаарын хөлөгт Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйл, ИНД-47 холбогдох шаардлагууд болон ИНЕГ-ын дэд даргын баталсан Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.7, 3.9-д заасны дагуу “MCAA/SSC-AW-15. Checklist for the certificate of aircraft registration” шалгах хуудас ашиглан үзлэг шалгалтын ажлуудыг дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:
- Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн эсэхийг худалдах, худалдан авах гэрээ болон бусад холбогдох материалыг үндэслэн тодорхойлсон, /ИНД-47.53.а/
- ИНЕГ-047/01 маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөснийг хянасан, /ИНД-47.53.б/
- Агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаарыг нотлох баримтыг хянасан, /ИНД-47.53.в/
- Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлагын дагуу хянасан, /ИНД-47/
- Үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийг нөөцөлсөн болон байрлуулсныг хянасан, /ИНД-47.103/
- Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүний дагуу хянасан, /НТЧХ-ийн заавар 3.2.3/
- Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдэгдэл (Aircraft accident, incident statement)-ийг хянасан, /НТЧХ-ийн заавар 3.2.3/
- Өмнөх бүртгэгч улсын бүртгэлийн гэрчилгээ (Registration certificate), /НТЧХ-ийн заавар 3.2.3/
- Өмнөх бүртгэгч улсын НТЧ-ын гэрчилгээ (C of A), /ИНД-21/
- Өмнөх бүртгэгч улсын экспортын НТЧ-ын гэрчилгээ (Export C of A), /ИНД-21/
- Өмнөх бүртгэгч улсын улсын бүртгэлээс хассан гэрчилгээ (Deregistration certificate), /ИНД-21/
- Сүүлийн их засвар “ C check” ажлын багц, task card-ыг хянасан,
- Загварын өөрчлөлтийн бүртгэл тэмдэглэлийг хянасан,
- Хатуу цагтай эд ангиудын бүртгэл тэмдэглэлийг хянасан,
- Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээний тайланг хянасан,
- Жин балансын тайланг хянасан,
- Нислэгт тэнцэх чадварын удирдамж (AD)-уудын гүйцэтгэлийг хянасан,
- Зүүн болон баруун хөдөлгүүр суурилуулсны дараах үзлэг шалгалтын тайланг хянасан,
- Агаарын хөлгийн биет үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн,
- Агаарын хөлгийн шалгах нислэгийн тайланг хянасан,
Дээрх бичиг баримтуудыг хянаж агаарын хөлөгт биет үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн бөгөөд ATR72-212A маягийн MSN 0930 үйлдвэрлэгчийн дугаартай агаарын хөлөг нь ИНД-47-ын шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр JU-1804 улсын бүртгэлийн дугаартай олгож бүртгэлийн гэрчилгээ олгосон.
JU-1804 бүртгэлийн дугаартай ATR72-212A маягийн агаарын хөлөг нь ИНД-21-ийн шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Радио холбооны болон дуу чимээний гэрчилгээ олгосон.
Мөн тус агаарын хөлөг нь ИНД-21-ийн шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгосон болно.
Хавсралт материал: Гэрчилгээ, байцаагчийн дүгнэлт, холбогдох бичиг баримтууд
ТАЙЛАН ГАРГАСАН:
НТЧ-ЫН ХЭЛТСИЙН АХЛАХ БАЙЦААГЧ /Г.ГАНХУЯГ/
НТЧ-ЫН ХЭЛТСИЙН АХЛАХ БАЙЦААГЧ /П.ГАНЗОРИГ/