Нийтлэгдсэн 2022-05-30

ИНЕГ-ЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

ИНЕГ-ын даргын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, ИНЕГ, ИНҮТ болон харьяа нэгж, газруудын удирдлагууд үйл ажиллагааны  явцаа танилцууллаа.

Хуралдааны үеэр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан энэ сарын 25-нд Нисэх хүчний 97 жилийн ойн баярын өдөрт зориулсан арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан Нисэхийн залуучуудын холбооны тэргүүн, АНҮГ-ын дарга Э.Төрбаярт баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн ирэх зургадугаар сарыг салбарын хүрээнд “Албан бичиг хөтлөлтийг шинэ шатанд гаргах сар” болгон зарлаж, цаашид иргэний нисэхийн салбартай холбоотой санал, хүсэлт, албан бичгүүдийг хугацаа хэтрүүлэлгүй шийдвэрлэж байхыг үүрэгдлээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт болсон ЗТХ-ийн сайдын шуурхай хуралдаанд хэлэлцэгдсэн Иргэний нисэхийн салбартай холбоотой асуудлуудыг танилцууллаа. Хуралдаанаар мөн “Аэромонголиа” компанийн ОХУ-руу хийх нислэгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, Өмнөговь аймгийн нисэх буудлын терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөл хийх төлөвлөгөө гаргаж, 2023 оны төсөвт суулгах, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой сургалт зохион байгуулах, албан хаагчдын цалинг үндэслэлгүйгээр хасч, нэмэхгүй байх, цалингийн сүлжлэлд хяналт тавих, томилолтын хугацаанд удирдамжинд заагдсан ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper