Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан АБХА-ны удирдлагууд болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос албаныхаа одонтой ээжүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус албаны хэмжээнд 19 одонтой ээж байдаг бөгөөд ажил, амьдралаа хослуулан авч яваа хүчирхэг ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
Нийтлэгдсэн 2022-05-31