Нийтлэгдсэн 2022-05-31

ИНҮТ-ИЙН ХАРЬЯА САЛБАР, НЭГЖҮҮДЭД НАВИГАЦИЙН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар нэгжүүдийн техник, тоног төхөөрөмж, аэродром, барилга байгууламжийн ашиглалт, намар-өвлийн ашиглалтаас хавар-зуны ашиглалтад шилжүүлсэн үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах навигацийн үзлэг шалгалт өнөөдөр явагдаж байна.

Намар-Өвлийн ашиглалтаас Хавар-Зуны ашиглалтад шилжин ажиллаж байгаатай холбогдуулан, Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын баталсан навигацийн шалгах хуудсын дагуу төв болон орон нутгийн нисэх буудлууд, салбар албадын үйл ажиллагаа нь Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн багц дүрмийн шаардлагуудын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, аэродром, барилга байгууламж, агаарын навигацийн тоног төхөөрөмж, газрын тусгай үйлчилгээний машин механизмуудын бэлэн байдлыг шалгах, илэрсэн дутагдлыг арилгах, залруулах арга хэмжээ зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгч, ажилтнуудын сахилга, ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор уг үзлэг шалгалтыг жилд 2 удаа явуулдаг юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper