Нийтлэгдсэн 2022-06-03

“АСУУДАЛД ШИЙДЭЛ БАЙДАГ” УРИАН ДОР ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын санаачилгаар 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Иргэний нисэх, авто зам, авто тээвэр, төмөр зам, далайн тээвэр зэрэг зам тээврийн салбарын залуучуудын байгууллагууд нэгдэж, тус салбарын залуучуудад мэдлэг олгох, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын дор “Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийг байгуулжээ. Тус зөвлөл нь салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилго бүхий төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд “Асуудалд шийдэл байдаг” уриан дор “Автотээврийн салбарын цахим хөгжил”, “Төмөр замын бүтээн байгуулалт ба залуучууд”, “Авто замын шинэчлэл хөгжил”, “Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн бодлого”, “Залуусын хөгжил ба цахим шилжилт” сэдвүүдийг хөндөн “Зам тээврийн салбарын залуучуудын зөвлөгөөн 2022” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөний эхэнд Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар оролцогчдод амжилт хүсч, агаарын тээвэр, авто болон далайн тээвэр хүн төрөлхтөн, дэлхий нийтэд хичнээн чухлыг онцолж, тус салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа, цаашид улам илүү хөгжүүлэхээр зорьж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа, оролцож байгаа бүх хүнд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Зөвлөгөөн нийт таван дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд “Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн бодлого” сэдэвт хэлэлцүүлгийн модератороор ЗТЗХЗ-ийн дэд тэргүүн, “Skyjet” ХХК-ийн захирал Э.Энхзориг ажиллаж, хэлэлцүүлэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүн, ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга Э.Төрбаяр нар оролцлоо.

ЗТХЯ-ны төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Өнгөрсөн хугацаанд Иргэний нисэхийн салбарын боловсон хүчнийг ИНЕГ болон агаарын тээврийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр хэрэгцээ, шаардлагын дагуу бэлтгэж ирсэн. Тийм учраас энэ асуудалд төрийн зүгээс оролцоо харьцангуй бага байлаа. 2021 онд “Чингис хаан” ОУНБ ашиглалтад орсноор “Буянт-Ухаа” ОУНБ-ыг цаашид ямар байдлаар ашиглах вэ гэдэг асуудал салбарын хэмжээнд гарч ирсэн. Үүнтэй холбогдуулан яамны зүгээс “Буянт-Ухаа” ОУНБ-ыг түшиглээд сургалтын төв байгуулах зорилгоор ИНЕГ маань БНСУ-ын нисэхийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж, олон улсын сертификаттай төгсгөдөг байх ажлыг эхлүүлээд амжилттай үргэлжилж байна.

ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл: ИНЕГ-аас боловсон хүчнүүддээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх өндөр шаардлагуудыг тавьдаг. Үүнийгээ дагаад өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадаадын чанартай сургуулиудад боловсон хүчнээ бэлдтгэх ажилд мөнгө санхүү их шаардагдсан. Энэ ажлын үргэлжлэл болгоод “Хил хязгааргүй нисэх” бодлогыг хэрэгжүүлэх, үүн дотроо “Meta generation” буюу “Дэлхийн хүн” бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. “Буянт-Ухаа” ОУНБ-ыг түшиглээд байгуулсан сургалтын төвд Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг амжилттай хэрэгжүүлж, эхний ээлжийн сурагчид маань төгсөлтөө хийж, сертификатаа гардан авсан. Үүний дараа БНСУ-ын нисэхийн мэргэжилтэн бэлтгэдэг хэд хэдэн их, дээд сургуулиудаас хамтран ажиллах санал ирсэн. Тэдгээрээс сонгоод хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад дараа дараагийн ажил яригдаад явж байгаа.

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: Нисгэгч болон инженер техникийн ажилтнууд, нислэгийн төлөвлөлтийн хувьд Монгол улс хүний нөөцийн маш том дутагдалд орсон. Социализмын үед олон улсын агаарын тээврийн холбоо болон Олон  улсын Иргэний нисэхийн байгууллагуудын гаргасан дүрэм журмын дагуу улсаас бодлогоор нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг ЗХУ болон бусад барууны орнуудад бэлтгэдэг байсан. Гэтэл өнөөдөр залуучуудын дийлэнх нь хувийн зардлаараа сурч ирдэг. Нисэхийн салбарын мэргэжлийн хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал байдаг. Тиймээс боловсон хүчнүүддээ өндөр шаардлага тавихаас ч өөр аргагүй. Тэр шаардлагад нийцэхийн тулд чанартай боловсрол эзэмшиж, бодитой дадлагажсан байх хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн Монгол улсад гэлтгүй дэлхий дахин нисгэгчийн мэргэжилтний дутагдалд орчихсон энэ цаг үед Монгол улсын Засгийн газраас Нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг дээрээ сургалтын зээлийн сангийн хөнгөлөлтөд нисэхийн мэргэжлүүдийг квотоор оруулж байх шаардага үүсээд байна.

Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүн, ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга Э.Төрбаяр: “Иргэний нисэхийн салбар боловсон хүчнээ бэлтгэхэд нарийн хууль, дүрэм журам мөрддөг чухал салбар. Боловсон хүчин бэлдэх, дадлагажуулах эдгээр ажлуудад Засгийн газар, Зам, тээврийн яамны зүгээс дунд хугацааны нэгдсэн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Хэрвээ бодлогын баримт бичигтэй болчихвол дотооддоо дараа дараагийн сургалт явуулах, боловсон хүчин бэлтгэх ажил харьцангуй хялбар болох юм. Тиймээс энэ хэлэлцүүлгийн үр дүнд Иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулж, баталж өгөхийг хүсч байна” гэсэн юм. Үүний дараа хэлэлцүүлгээр хөндсөн дээрх сэдвүүдийн хүрээнд оролцогчид асуулт асууж, хариулт авлаа.

Төгсгөлд нь Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлөөс энэхүү зөвлөгөөний үр дүнд гаргасан шийдвэрээр цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа. Үүнд:

  1. Залуу ажилтны хөгжлийг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр бүтээмжийн үнэлэмжийг оновчлох, менежментийн цогц шийдэл бүхий бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх.
  2. Тээврийн салбарын нэгдсэн протокол бүхий цахим платформыг бий болгох утгаар угтвар нөхцөлийг бүрдүүлэх гэсэн хоёр төслийг төрийн бодлогод тусгах хүсэлт тавин ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Зам, тээврийн салбарын залуучуудыг хөгжүүлэх, салбарын хөгжлийн бодлогод залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих замаар байгууллагын хөгжлийг түүчээлэхэд дэмжлэг үзүүлэх, зам тээврийн салбарын залуучуудыг эвлэлдэн нэгдэх, хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Зам тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөл хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж бөгөөд Төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагууд болон ажил олгогч нарын хооронд мөн адил санамж бичиг үзэглэлээ.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр салбарын тулгамдсан асуудлуудыг хөндөхөөс гадна хамтын ажиллагаа өргөжүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулсанаас гадна салбартаа манлайлан, идэвх санаачлагатай ажиллаж буй залуучуудад шагнал гардууллаа. Тухайлбал  ИНҮТ-ийн Нисэхийн сургалтын төвийн менежер Б.Золбоо, “Геосан” ХХК-ийн  Агаарын хөлгийн дарга Т.Оюунбаатар нарыг  “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаж урамшуулав.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper