Нийтлэгдсэн 2022-06-09

 “AXF-CYBER SECURITY” ФОРУМ БОЛЛОО

Иргэний нисэхийн үндэсний төвийн санаачилгаар Агаарын навигацийн үйлчилгээний газар, Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албанаас “AXF-CYBER SECURITY” форумыг зохион байгууллаа. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, стандарт шаардлагыг нэвтрүүлсэн байгууллагын туршлагатай танилцах, ИНЕГ-ын мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин, ирээдүйд гарч болзошгүй эрсдэлийг бууруулахад авах арга хэмжээний талаар санал солилцох зорилго бүхий тус форумд ИНЕГ-ын салбар, нэгжүүд болон Мэдээллийн аюулгүй байдлын газар, Шинжлэх ухааны технологийн их сургууль, “Мобиком” корпораци, Агаарын тээвэрлэгчид оролцлоо.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан форумыг нээж хэлсэн үгэндээ “Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь хувь хүний амьдрал, байгууллагын оршин тогтнолыг эрсдэлд оруулж болохуйц маш чухал асуудал байдаг. Техник, технологи хурдацтай хөгжсөн мэдээллийн энэ эрин зуунд байгууллагын аюулгүй байдал, үйл ажиллагааны доголдолгүй байдал гэдэг мэдээллийн аюулгүй байдлаас шууд хамаарна. Тийм ч учраас МАБТА-аас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархаж байна. Өнгөрсөн хугацаанд хувийн эрх ашгийг байгууллагын, салбарын эрх ашгаас илүүд үзсэн, байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын нэр хүндэд халдах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдлууд гарч байсан. Цаашид ийм асуудал гарах учиргүй. Бид салбартаа тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, тэдгээрээс гарсан санал, санаачлагуудыг хууль эрхзүйн орчинд шийдвэрлэх зорилгоор дээд түвшний эрх бүхий байгууллагуудад хандаж, шат шатаар ахиж дэвшээд, ажил хэрэг болоод явж байгаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийг ч мөн адил үр дүнтэй, өргөн цар хүрээтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Мэдээллийн аюулгүй байдлын газрын МАБ-ыг хангах хэлтсийн дарга Д.Ганзориг, МАБТА-ны дарга Г.Цэвээнгэрэл, АНҮГ-ын дарга Э.Төрбаяр, ШУТИС-ийн мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарын багш Ц.Энхтөр нар оролцож, “Кибер аюулгүй байдлын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал”, ИНЕГ, түүний салбар, нэгжийн нийтийн үйлчилгээний сүлжээ, мэдээллийн системүүдийн мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Агаарын навигацийн мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, ISO/IEC 27001 стандартыг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулгуудыг хийсэн юм. Харин “Мобиком” корпорацийн Хууль эрхзүй бодлого зохицуулалтын албаны Процессын удирдлагын хэлтсийн менежер Б.Бүжидмаа, Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн менежер Г.Алтангэрэл нар ISO 27001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн практик туршлагаасаа хуваалцлаа.

Ийнхүү “AXF-CYBER SECURITY” форумаар хэлэлцсэн асуудлууд болон оролцогчдын саналыг үндэслэн 2022-2023 онд ИНЕГ, түүний салбар нэгжүүдийн үйл ажиллагаанд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 27001 стандартыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн ISO 27001 стандартыг хэрэгжүүлэх ажлыг МАБТА хариуцан зохион байгуулах, 2022-2023 онд Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах ажлыг байгууллагын төсөвт суулгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасныг ИНҮТ-ийн дарга С.Батсайхан танилцууллаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper