Нийтлэгдсэн 2022-06-10

“МИАТ” ТӨХК-НЫ “АНГАР”-Т ЗАСВАР ХИЙЛГЭХ 100 ДАХЬ АГААРЫН ХӨЛӨГ ГАЗАРДЛАА

“МИАТ” ТӨХК-ны Ангарт засвар үйлчилгээнд орохоор БНСУ-ын агаарын тээвэрлэгч “T’way air” компанийн Boeing 737-800 маркийн HL8268 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг өнөөдөр 08:20 цагт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардлаа. “МИАТ” ТӨХК-ны Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь 2013 онд анх Тайландын “Orient Thai” компанийн агаарын хөлөгт техникийн үйлчилгээ үзүүлж байсан бол өнөөдөр буусан Boeing 737-800 онгоц нь тус газар засвар хийлгэж буй 100 дахь агаарын хөлөг болж байгаа аж. Энэхүү агаарын хөлөгт нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй баг, 15 хоногийн хугацаанд 3300 хүн цагийн засвар хийх юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper