ИНЕГ-ын даргын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Тус хуралд ИНЕГ, ИНҮТ түүний харьяа газрын дарга нар оролцож, үйл ажиллагааны явц болоод ИНЕГ-ын даргын өмнөх шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг тайлагналаа. Мөн өнгөрсөн долоо хоногт газар нэгжүүд бүгд 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас жилийн тайлангаа гаргасан байна.
Харин өнөөдөр болсон хуралдаанаар Орон нутгийн нисэх буудлуудын бүсчилсэн үзлэг шалгалтын график, төлөвлөгөөг гаргах, хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбогдуулан орон нутгийн нисэх буудлуудад хийх урсгал засварын ажлыг дотоод нөөц бололцоогоо ашиглан хийх, энэ зуны ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр ашиглах зурвасын байршлыг тодорхойлох ажлын хэсэг гаргах, орон нутгийн нисэх буудлуудаас ирсэн саналын дагуу төлөвлөгөө боловсруулах, АНҮГ, НБҮГ-ууд нийт мэргэжилтнүүдийн чиг үүргийг шинэчилж, ажлыг тэгш хуваарилан, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, баталж мөрдөх, НААХЗА-ны байцаагч нар батлагдсан удирдамжгүйгээр гадаадад хяналт шалгалтаар явахгүй байх, “Чингис хаан” ОУНБ дахь газрын үйлчилгээний гэрээг шинэчлэн байгуулах, НААХЗА-ны дарга П.Ганболдыг долдугаар сард ажлын хэсгийг ахалж “Эйр инчон” компанид үзлэг шалгалтын ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгавруудыг холбогдох газруудын дарга нарт өглөө.