Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтэст Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг гүйцэтгэх “Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын гэрээт байцаагч”-ийг сонгон шалгаруулж авна.
Бүртгэл 2022.06.30-ний өдрийн 17:00 цагаас өмнө дараах баримт бичгийг бүрдүүлэн gantsetseg.sh@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет (2019 онд батлагдсан маягтын дагуу);
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх, эсхүл төрийн үйлчилгээний цахим лавлахаас сүүлийн 30 хоногийн дотор авсан байх/;
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
- Мэргэжлийн үнэмлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификатын хуулбар;
- Сүүлд ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт;
- Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгч байсан бол нотлох баримт.
Жич:
- Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээх.
- Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл дээрх материалыг дутуу бүрдүүлсэн ажил горилогчийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.
- Сонгогдсон иргэнтэй Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу “Хамтран ажиллах гэрээ” байгуулах бөгөөд хийх ажлын чиглэл, төрөл, хийгдэх хугацаа, ажлын хөлс зэргийг тохиролцоно.
Холбоо барих утас: 7128-2201
НИСЛЭГИЙН СТАНДАРТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
Байгууллагын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтэс
Ажлын байрны нэр: Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын гэрээт байцаагч – Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналт хийх.
- Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Иргэний нисэхийн тухай хуулийн 13 дугаар зүйл, иргэний нисэхийн холбогдох дүрмийн хүрээнд агаарын тээвэрлэгч болон нислэгийн үйл ажиллагаа эрхлэгчид гэрчилгээ зөвшөөрөл, үнэмлэх зэрэглэл олгох, сунгах, хүчингүй болгох эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх;
- ИНД-119, ИНД-121, ИНД-125, ИНД-135, ИНД-91 /шаардлагатай тохиолдолд бусад дүрэм/-ийн хүрээнд байгууллагын нислэгийн үйл ажиллагаа, нисэх багийн сургалт, стандарт үйл ажиллагааны заавар, журам, тэдгээрийн өөрчлөлтийг хянаж, байцаагчийн дүгнэлтэд санал оруулах;
- ИНД-141-ийн дагуу нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ шинээр олгох, гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгахад, нислэгийн дадлагажуурыг ашиглах зөвшөөрөл олгох бичиг баримтад хяналт тавьж, байцаагчийн дүгнэлтэд санал оруулах;
- ИНД-115, 137, 149-ийн дагуу өргөдөл гаргагчийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
- ИНД-91, 101, 103, 104, 105, 106, 131, 133 дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэлт гаргах;
- ИНД-12-т заасан нислэг техникийн тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авах, шаардлагатай тохиолдолд нислэг техникийн тохиолдлыг шалгасан тайланд санал оруулах, бүртгэх;
- Онцгой үүргийн нислэгт хяналт тавьж ажиллах;
- ICAO Universal Safety Oversight Audit Programme (USOAP) Continuous Monitoring Approach (CMA) OPS” ИКАО-ийн протокол асуултад хариулах, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, нотлох баримтын бүрдлийг бэлтгэх;
- FAA-ын протокол асуултад хариулах, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох;
- Хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой заавар, журмуудыг сайжруулах, санал боловсруулах;
Тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд
Мэргэжил: Нисгэгч
Мэргэшил: Коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байх.
Ажлын туршлага:
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Өмнө нь Иргэний нисэхийн ерөнхий газарт байцаагчаар ажиллаж байсан бол давуу тал болно.
Мэдлэг, ур чадвар:
- Багаар ажиллах чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх;
- ИКАО-ийн албан ёсны орос, англи хэлийг мэргэжлийн хүрээнд сонсох, ярих, бичих түвшинд эзэмшсэн байх;
- Хувь хүний болон харилцааны соёлыг эзэмшсэн байх;
- Зохион байгуулалт, гүйцэтгэх чадвар сайтай байх;
- Өмнө нь хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан, мөн ажлын хариуцлага алдсаны улмаас ажлаас чөлөөлөгдөөгүй байх;
- Ажил үүрэгтэй холбоотой нууцыг чанд хадгалах.
НИСЛЭГИЙН СТАНДАРТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
Байгууллагын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтэс
Ажлын байрны нэр: Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын гэрээт байцаагч- Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналт хийх.
- Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Иргэний нисэхийн тухай хуулийн 13 дугаар зүйл, иргэний нисэхийн холбогдох дүрмийн хүрээнд агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох эсэх асуудлаар Бүхээгийн аюулгүй ажиллагаатай холбоотой хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх;
- ИНД-119, ИНД-121, ИНД-91, ИНД-129, ИНД-100 дүрмийн хүрээнд агаарын тээвэрлэгчийн нислэгийн үйл ажиллагаа, нисэх багийн сургалт, стандарт үйл ажиллагааны заавар, журам болон тэдгээрийн өөрчлөлтийг хянаж, байцаагчийн дүгнэлтэд санал оруулах;
- ИНД-141-ийн дагуу Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ шинээр олгох, гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгахад Бүхээгийн ажилтанд хийгдэх сургалттай холбоотой сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ, дүн шинжилгээ хийх, байцаагчийн дүгнэлт гаргах;
- Онцгой үүргийн нислэгт хяналт тавьж ажиллах;
- ICAO Universal Safety Oversight Audit Programme (USOAP) Continuous Monitoring Approach (CMA) OPS” ИКАО-ийн протокол асуултад хариулах, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, нотлох баримтын бүрдлийг бэлтгэх;
- FAA-ын протокол асуултад хариулах, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох;
- Хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой заавар, журмуудыг сайжруулах, санал боловсруулах;
Тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд;
Мэргэжил: Эрх зүйч бол давуу тал болно;
Мэргэшил: Бүхээгийн мэргэшүүлсэн сургагч багш;
Ажлын туршлага:
- Агаарын хөлгийн бүхээгийн ажилтнаар 15-аас доошгүй жил ажилласан байх;
- Боинг-737, Боинг-767 маягийн агаарын хөлөг дээр ажилласан бол давуу тал болно.
Мэдлэг, ур чадвар:
- Багаар ажиллах чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх;
- ИКАО-ийн албан ёсны орос, англи хэлийг мэргэжлийн хүрээнд сонсох, ярих, бичих түвшинд эзэмшсэн байх;
- Хувь хүний болон харилцааны соёлыг эзэмшсэн байх;
- Зохион байгуулалт, гүйцэтгэх чадвар сайтай байх;
- Өмнө нь хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан, мөн ажлын хариуцлага алдсаны улмаас ажлаас чөлөөлөгдөөгүй байх;
- Ажил үүрэгтэй холбоотой нууцыг чанд хадгалах.
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
Байгууллагын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтэс
Ажлын байрны нэр: Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын гэрээт байцаагч-Агаарын хөлгийн бүртгэл, маягийг хүлээн зөвшөөрөх, Нислэгт тэнцэх чадвар
- Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- ИНД-47-гийн дагуу Монгол Улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлт гаргах.
- ИНД-21-ийн В бүлгийн Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгох эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлт гаргах.
- ИНД-21-ийн Н бүлгийн дагуу нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлт гаргах.
- ИНД-21-ийн I бүлгийн дагуу тусгай нислэгийн зөвшөөрөл олгох эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлт гаргах.
- ИНД-21-ийн L бүлгийн дагуу экспортын НТЧ-ын гэрчилгээ олгох эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлт гаргах.
- ИНД-21-ийн N бүлгийн дагуу техникийн өгөгдөл болон НТЧ-ын тодорхойлолтыг хянаж, байцаагчийн дүгнэлт гаргах.
- ИНД-43 “Техник үйлчилгээний ерөнхий дүрэм” дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих.
- ИНД-119 “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт”-ийн дагуу шугамын болон Ерөнхий зориулалтын АТ-ийн гэрчилгээ олгох эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлт гаргах.
- ИНД-145 “Техник үйлчилгээний ерөнхий дүрэм”-ийн дагуу агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох эсэх асуудлаар үзлэг шалгалтын ажлыг гүйцэтгэж, байцаагчийн дүгнэлт гаргах.
- ИНД-91.607-гийн дагуу Агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөр хянаж, байцаагчийн дүгнэлт гаргах.
- Хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар болон техник үйлчилгээнд хяналт тавих.
- “ICAO Universal Safety Oversight Audit Programme (USOAP) Continuous Monitoring Approach (CMA) AIR” ИКАО-гийн проткол асуултад хариулах, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, нотлох баримтын бүрдлийг бэлтгэх;
Тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд
Мэргэжил: Агаарын хөлгийн ашиглалт, авионикийн инженер.
Мэргэшил:
- Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ийн DOC 9760, DOC 9734 шаардлагын дагуу мэргэшсэн байх;
- 2-оос доошгүй агаарын хөлгийн сургалтад хамрагдаж, гэрчилгээжсэн байх;
Ажлын туршлага: Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан үүнээс 5-аас доошгүй жил агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтад хяналт тавьсан байх.