Нийтлэгдсэн 2022-06-21

ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД АБХА-НЫ ХАМТ ОЛОН  ДОНОРЫН ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ

Цусны донорын Дэлхийн өдөр энэ өдрүүдэд тохиож байна. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх зорилготой энэ өдрийг Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд АБХА-ны хамт олон донорын эгнээнд нэгдэж, Цус сэлбэлт үндэсний төвд цусаа хандивлалаа. Тус албаны хамт олны хандивласан цус 100 гаруй хүний алтан амийг аварч, амьдрал бэлэглэх юм. Дээрх үйл ажиллагаанд ИНҮТ-ийн бусад алба, нэгжийн төлөөлөл оролцож, мөн хандивын аянд нэгдлээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper