Нийтлэгдсэн 2022-06-21

ICAO-ЫН ОЛОН УЛСЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ СИМПОЗИУМ “GISS 2022” ИСТАНБУЛ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАГДАНА

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO)/-аас 2022 оны 6 дугаар сарын 28-аас 7 дугаар сарын 01-ний өдрүүдийн хооронд БНТУ-ын Истанбул хотноо Олон улсын хэрэгжилтийг дэмжих симпозиумыг /GISS2022/ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Нээлтийн арга хэмжээг БНТУ-ын Иргэний нисэхийн ерөнхий захиргаа хариуцан зохион байгуулах бөгөөд ICAO-ийн Дэлхийн нисэхийн форум (IWAF), Олон улсын нисэхийн хамтын ажиллагааны симпозиум (GACS) болон Олон улсын нисэхийн сургалт, TRAINAIR PLUS зэрэг хурлуудыг нэгтгэн нэг дор явуулж байгаагаар онцлог юм.

Энэхүү арга хэмжээнүүдийг нэгтгэн хийх болсон гол зорилго нь ICAO-ийн сүүлийн үеийн дижитал техникийн хэрэглүүр, гол санаачилгууд болон COVID-19 цар тахлын дараах агаарын тээврийн эргэн сэргэлт, инновац, тогтвортой хөгжил зэрэг үйл ажиллагааны шийдлүүдийг онцлон харуулах явдал юм. Мөн түүнчлэн НҮБ-ын 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрт тусгагдсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон ICAO-ийн Нэг ч улс орныг ардаа үлдэхгүй (No Country Left Behind) санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ICAO-ийн хийгдсэн ажлуудын хүрээнд дээрх сэдвүүдийг хэлэлцэх болно.

Интерактив хэлэлцүүлгийн форумууд “Дэлхийг дахин холбох нь: “Нисэхийн эргэн сэргэлтийн зурвасын зам” сэдвийн хүрээнд болох бөгөөд ICAO нь гишүүн орнуудаа Стандарт, санал болгосон практик (SARPs) болон дэлхийн, бүс нутгийн, үндэсний агаарын тээврийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шинэлэг санаа, шийдэл, сургалтын үйл ажиллагаануудаар дамжуулан тус байгууллага хэрхэн дэмжлэг үзүүлж байгаа талаар хэлэлцэх болно.

GISS 2022 симпозиум нь Техникийн хамтын ажиллагааны одоогийн болон ирээдүйн түншүүд, TRAINAIR PLUS хөтөлбөрийн (TPP) гишүүд болон салбарын оролцогч талууд болох гишүүн улс орнуудын бүх Яамд, Иргэний нисэхийн ерөнхий газар, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, нисэхийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөллүүд (жишээ нь, агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчид, нисэх буудлын операторууд, агаарын тээврийн компаниуд), санхүү, хөгжлийн байгууллагууд, хүний нөөцийн газрууд, төсөл/худалдан авах ажиллагааны салбар газрууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэх платформ болж өгөх болно.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper