Нийтлэгдсэн 2022-06-21

ИНҮТ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Иргэний нисэхийн үндэсний төв нь Чанарын менежментийн тогтолцоо ISO ISO 9001:2015, ISO 22301:2019, ISO 22320:2018, ISO 22395:2018, ISO 31000:2018 стандартуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатайгаар Чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээ олгох хөндлөнгийн аудитын байгууллагаас хийгдэж буй аудит шалгалтад хамрагдаж байна.

Энэхүү үзлэгээр Монгол улсын нутаг дэвсгэр, агаарын зайд эдийн засгийн үр ашигтай агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх, удирдан чиглүүлэх, зохион байгуулалтаар хангах хүрээнд ИНҮТ-ийн Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу түүний бүрэлдэхүүн хэсгүүд нь аудитын шалгуурт хэрхэн нийцэж байгааг тодорхойлох, үйл явц, үйл ажиллагаа, үйлчилгээ нь НМТ-ны журам ба шаардлагуудтай тохирч байгаа эсэх, НМТ нь тодорхойлсон зорилтуудыг хангахад үзүүлж байгаа үр нөлөөг нь үнэлэх, Байгууллагын НМТ-г сайжруулах боломжтой хэсгүүдийг тодорхойлох, Хэрэглэгчийн сэтгэл ханамж, гомдол барагдуулалт, байнгын сайжруулалт хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны ахиц дэвшил зэрэг асуудлуудад дүн шинжилгээ хийх юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper