НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг “Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан, Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үр хүүхдээ хорт зуршлаас хэрхэн ангид байлгах вэ” сэдвээр өнөөдөр “Буянт-Ухаа” ОУНБ-ын 2 давхрын хурлын зааланд мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа.
Сургагч багшаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах, Цагдаагийн ахмад М.Зоригтбаатар дөрвөн ажилтны хамтаар ажиллаж, сургалтад ИНЕГ, түүний харьяа салбар нэгжийн 115 ажилтан хамрагдав. Сургалтын төгсгөлд 35 наснаас доош насны 34 ажилтныг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” тестийн шинжилгээнд хамруулслаа.