Нийтлэгдсэн 2022-06-24

НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Нисэхийн сургалтын төвийн захирлын 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн А/06 дугаар тушаалаар “Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтны сургалт”-ыг дөрөвдүгээр сарын 04-ний өдрөөс тавдугаар сарын 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан 7 ажилтанд өнөөдөр сургалтын гэрчилгээг НСТ-ийн дэд захирал О.Намбат, НМҮА-ны дарга П.Ариунгэрэл нар гардуулан өглөө.

Энэ үеэр НСТ-ийн дэд захирал О.Намбат “Сургалтандаа амжилттай хамрагдаж, Иргэний нисэхийн салбарын халуун ам бүлд орж ирж байгаа та бүхэнд халуун баяр хүргэж, Монгол Улсын агаарын тээврийн салбарын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах тасралтгүй үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулах их үйлсэд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Мөн НМҮА-ны дарга П.Ариунгэрэл “Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтан гэдэг бол маш чухал ажил. Өнөөдрийн мэдээллийн эрэн зуунд та бүхэн Иргэний нисэхийн салбарт ямар чухал ажил эрхэлж, ямар үүрэг хүлээж энэ салбарт орж ирж байгаагаа сайтар ухамсарлах хэрэгтэй. Та нарынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье” гэв.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper