Иргэний нисэхийн агаарын навигацийн байгууллага (CANSO)-ын тэргүүнээр Skyguide компанийн гүйцэтгэх захирал ноён Алекс Бристол гурван жилийн хугацаатай томилогджээ.
Энэ шийдвэрийг Испани улсын Мадрид хотноо болсон CANSO-ийн ээлжит хурлын үеэр зарласан байна. Ноён Алекс Бристол нисэхийн салбарт 30 жил ажилласан арвин туршлагатай нэгэн юм.
Ноён Алекс Бристол хэлэхдээ: “Нислэгийн хөдөлгөөний салбарын энэ чухал цаг үед CANSO-ийн Гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон явдал нь нэр төрийн хэрэг юм. Манай салбар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, агаарын зайг шинэ хэрэглэгчдэд нээх зэрэг томоохон сорилтуудтай тулгарч байна. Эдгээр асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд дэлхийн өнцөг булан бүрээс салбарын тэргүүлэгчидтэй хамтран ажиллах боломж гарч байгаад би баяртай байна.”
Тэрээр 1992 онд Их Британийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэгч NATS-д нислэгийн удирдагчаар ажлын гараагаа эхэлж, Фарнборо, Манчестер нисэх буудлуудын ерөнхий менежер, Стратеги, хөрөнгө оруулалтын захирал, Олон улсын харилцааны захирал зэрэг удирдах албан тушаалуудыг хашиж байжээ. 2017 оны 7 дугаар сарын 01-нд Швейцарь улсын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч skyguide-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд CANSO-ийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр томилогдсон байна.